Залуус үндэсний бүтээн байгуулалттай танилцав

img

Их Майдар сан, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж” хамтран “Их Майдар-100 Залуу”  үндэсний бүтээн байгуулалттай танилцах аяллыг энэ сарын 26 буюу бямба гарагт  зохион байгуулжээ. Аялал Чингисийн талбай–Их майдар цогцолбор–Манзушир хийд–Салхит салхин станц–Монголын залуучуудын холбоо гэсэн маршрутаар сонирхолтой хөтөлбөрийн дагуу явагдсан байна.

ы

Тус аялалд ажил олгогч, ажил хайгчид болон 21 аймгийн УБ хот дах залуучуудын холбооны төлөөлөл, бусад залуучууд оролцож үндэсний бүтээн байгуулалттай танилцахаас гадна хоорондоо танилцах, цэвэр агаарт хөгжөөнт тоглоом тоглосон аж. Аялагчдыг үндэсний үйлдвэрлэгч ТЭСО групп “Талх чихэр” ХК, “Үлэмж” ХХК, “Human capital” сэтгүүл зэрэг байгууллагууд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнүүд болох “Вип” цэвэр ус, “Та Чи” талх, нарийн боовны дээжээр ивээн тэтгэсэн байна.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
hairan mungu. ternii orond yaduust ajliin bair gargaj ugvul hereg boloh bhdaa. ter amigui burhan bidend yu hiij uguv l gej. duhaa tsoortol mongolchuus buddag shuteed yu olj dolooson yum be. yar sharh, *unduu barigdaj sunuhuu shahaa bizdee.
2014-04-29
gencod:
ene teneg um hiihee boliochee tulgaa
2014-04-28