Татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

s
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүд гараагүй тул С.Ганбаатар гишүүний гаргасан “шаардлагатай импортоор оруулж байгаа тоног төхөөрөмжийг” гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэсэн заалтыг “шаардагдах тоног төхөөрөмжийг импортлоход” гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө, мөн өмнөх хуулиар энэ хуулийг ердийн журмаар мөрдөнө гэсэн заалтыг “энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.
6
Дараагийн асуудал Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл шинэчилсэн найруулгийг хэлэлцсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, хувийн байгууллага сэргээн засварлах үйл ажиллагаа явуулсан тохиолдолд урамшуулья гэж байгааг Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд урамшлын журмаар шийдээд явж болохгүй юм уу. Төр татвараа чөлөөлөөд байдаг нь буруу. Харин авсан татвараараа иргэд, байгууллагын үйл ажиллагааг дэмжих, урамшуулах арга хэмжээ авч зохицуулалт хийж баймаар юм. Аж ахуйн нэгж, хувь хүнийг дэмжих болохоор орлогын болон НӨТ-ийн татвараас чөлөөлье гэдэг аргыг хэрэглэдэг. Татварыг авдаг журмаараа аваад түүнийг нь зөв зарцуулах нь чухал. Улсын төсвөөс авч байгаа хөрөнгийг орлогын татвараас хөнгөлье гэж байгаа нь ойлгомжгүй байна хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн.
ы
Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэлийн гаргасан хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 18.1.13 дахь заалтыг дэмжих боломжгүй гэсэн саналыг дэмжье гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингэснээр Байнгын хорооны санал, дүгнэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ