Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана

img

Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана. Тодруулбал, Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд хуралдаж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх талаар, анхны хэлэлцүүлэг/,  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, санал дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцэнэ.

,

Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд болж,  “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/,   “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааг хянан шалгах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэх юм. Харин 13.00 цагаас А танхимд хуралдах,  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд  /Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт /2013 оны байдлаар/-ийг хэлэлцүүлэгт бэлтгэл үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэнэ.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ