Л.Болд Эстони Улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 28-29-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Онлайн эрх чөлөө” эвслийн IV бага хуралд оролцох бөгөөд Бүгд Найрамдах Эстони Улсын Гадаад хэргийн сайд У.Паэтийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.
Айлчлалын зорилго нь Монгол, Эстоний найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, “цахим засаглал”-ын бүтэцтэй танилцах, Эстоний занар боловсруулах туршлагаас судлах болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар ярилцах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа аж.
Мөн цахим дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Эстони Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ