Уильям эхнэртээ цаг бэлэглэжээ

img

Их Британы угсаа залгамжлах хунтайж Уильям, гүнж Кейт Миддилтон нарын хуримын гурван жилийн ой өнөөдөр тохиож байна. Хосууд 2011 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр Лондон хотын Вестминстер сүмд хуримын ёслолоо хийсэн юм.

ааа Букингемийн ордноос мэдээлж буйгаар “Шинэ Зеланд, Австрали улсад айлчилж буй хунтайжийн гэр бүлд зориулж, лондончууд баярын парад зохион байгуулж, хуримын ойн бэлэг барихаар зэхэж байгаа” гэнэ. Энэхүү баярын парадад ойролцоогоор 100 мянга гаруй иргэн оролцох гэнэ.

өө “Hollywoodlife.com” мэдээлснээр “Ханхүү Уильям гурван жилийн ойгоо тохиолдуулан Кейт Миддилтонд 5900 ам.долларын үнэтэй “Ballon Bleu de Cartier” брэндийн цаг бэлэглэсэн. Харин гүнжийн бэлэг өнөөг хүртэл нууц хэвээр байгаа” гэжээ.

ааа

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ