Өнөөдөр болох үйл явдлын тойм
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд
08:30-16:30 цагт Багануур, Баян-өлгий, Ховд, Баянхонгор, Төв аймгууд болон нийслэл хотод олон нийтийг хамарсан химийн бодисын хордлого гарч, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тул химийн бодисын аюулгүй байдлыг хангах зорилгоор “Химийн бодис – Амьдрах орчин – Эрүүл мэнд” гэсэн сэдвийн хүрээнд үйл ажиллагаа зохион байгуулж байна.
5
УЕПГ-т
09:00 цагт Монгол улс болон ОХУ-ын хил орчмын прокурорын байгууллагын төлөөлөгчдын ажлын уулзалт, ярилцлага болно. Тус уулзалтанд Монгол улсын хил залгаа аймгуудын прокурорууд болон ОХУ-ын хил залгаа районуудын прокурорууд оролцох юм.
4
Багш хөгжлийн ордны 405 тоотод
09:00 цагт Ахмад багш нарын II зөвлөгөөн эхэлнэ. Энэ үеэр бусдадаа үлгэр дууриал болсон ахмад багш нарын бүтээлч ажлын талаар ярилцаж, туршлага солилцох юм. Зөвлөгөөнд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно.
5
МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд
11:00 цагт Монголын Үндэсний тавдугаар Жемборийг "Сайн үйлсийн төлөө Нэгдэцгээе, Оролцоцгооё" уриатайгаар" 2014 оны долоодугаар сарын 2-нд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь Эко Скаут зусланд зохион байгуулах гэж буйтай холбогдуулан мэдээлэл өгөх зорилгоор Монголын Скаутын Холбоо хэвлэлийн бага хурал зарлалаа.
6
Багшийн хөгжлийн ордны 201 тоотод
11:00 цагт "Цэцэрлэгийнхэн багшийнхаа хэлснийг эцэг эхдээ "зөв" дамжуулдаг болов уу" гэсэн сэдвийн хүрээнд "итгэлтгүй" хүүхдэд зориулсан эцэг эхчүүд багш нартай харилцах дэвтэрээр холбогдох талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
6
Үндэсний мэдээллийн төвд
11.30 цагт “Монфарм” компани Куба улсад үйлдвэрлэсэн хавдрын эсийн тархалтыг зогсоох, дархлааг тогтворжуулах үйлчилгээтэй vidatox эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэнтэй холбогдуулан “Монфарм” компани Куба улсын мэргэжилтнүүдтэй хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.
6
ШШГЕГ-т
13:00 цагт ШШГЕГ-аас санаачлан "Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллах, ялтны ялын дэглэмийг өөрчлөх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын онол практикийн зарим асуудал" сэдэвт хэлэлцүүлэг болно.
6
ЗГ-ийн 11-р байрны СЕХ-ны хурлын дугуй танхимд
13:30-16:30 цагт ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Глоб Интернэшнл Төв, Жендэрийн Үндэсний хороо, Монголын сэтгүүлчдийн эвлэлээс "Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжийн шалгуур үзүүлэлт" семинарыг зохион байгуулна.
6
Хангарьд ордны 14 давхарт
15:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар 4 сарын 18-ны өдөр S Outlet’s дэлгүүрийн хашаанд ажиллаж байсан кран унасан ослын талаар, Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх Гачуурт эх үүсвэрийн төсөлтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэнэ.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ