Зөрчилтэй барилгуудыг олон нийт, банк санхүүгийн байгууллагад мэдэгдэнэ
2014-04-29

 

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар барилгуудад хийсэн шалгалтын талаар танилцуулга хийжээ. Уг шалгалтыг нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын алба 03 сарын 01-нээс 04 сарын 01-ний хооронд нийслэлийн 6 дүүрэгт хийсэн байна. 2014 оны 1 дүгээр улирлын байдлаар нийслэлд барьж буй барилгуудад хийсэн шалгалтын дүн мэдээ гарчээ.

,

Нийслэлийн хэмжээнд нийт 475 барилга баригдаж байгаа бөгөөд 256 барилга угсралтын ажил эхэлсэн байна. Үүнээс 198 барилга Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас угсралтын ажил эхлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл авчээ. Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авсан 135, барилга угсралтын ажил нь дуусч комисс ажиллуулах хүсэлт өгсөн болон комисс ажилласан 85, шат шатны шүүхэд маргаантай байгаа 4 барилга байна.

,

Шалгалтын явцад бичиг баримтын зөрчилтэй 57 барилга байгаагаас 24 барилга ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн хүсэлтээ ирүүлсний дагуу бичиг баримтын бүрдлийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар шалгаж байна. Шалгалтаар холбогдох зөвшөөрөл аваагүй, бичиг баримтын зөрчилтэй, барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад олгогдсон зөвшөөрлийн хэмжээ хэтрүүлэн барилгын ажил гүйцэтгэсэн, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг баримтлаагүй зөрчилтэй барилгуудад зөрчлийг арилгуулах тухай 25 шаардах хуудас хүргүүлжээ.

 

Өнөөдрийн байдлаар зөрчилтэй баригдаж буй 33 барилгыг дүүргээр ангилвал Сүхбаатар дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 9, Баянгол дүүрэгт 11, Сонгинохайрхан дүүрэгт 3, Хан-Уул дүүрэгт 6 барилга байна. Эдгээр нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх, зөвшөөрөл аваагүй, зогсоох шаардлага авсан барилгууд байгаа юм. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд зөрчилтэй 33 барилгын холбогдох хүмүүст зөрчлөө арилгах хугацаатай шаардлага тавьж, хугацаа хэтрүүлсэн эсвэл зөрчил арилгах боломжгүй барилгуудын жагсаалтыг гарган олон нийт, банк санхүүгийн байгууллагад эрсдэлтэй болохыг мэдэгдэх үүргийг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбатад өгсөн байна.

 .

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
bat-uuld:
suhbaatart 1-r togtohgui dee, bolor melmii emnegiin zun-shi kompani barigiig nuraaval taarna, tsementiig ni hujaa nar *eeree zuurch bsn shdee, baliar, end 20 davhar oron suuts barih geed 4 davhartaa yavj bgaag zogsooj burmusun tatan buulgaachee, huuhdiin togloomiin talbai niitiin ezemshliin gazriig dur meden bulaaj avsan nuhduus orshin shuugchdiin gazriig avch uguuchee, uulen boroonii yavdaltai buural uvgun guai deerh toonuud bugd hudlaa, uunees ch olon zuvshuurulgui barigdaj bgaa gazruud olon bii shtee
2014-04-29
evii dee:
toriin hiij chadah ziil erdoo l ene shuu dee.evii dee.
2014-04-29