Донецк хотод мөргөлдөөн болжээ
Украины Донецк хотод Засгийн газрыг дэмжигчид болон Оросын талыг баримтлагчид хоорондоо мөргөлдөж, тэсрэх бөмбөг дэлбэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэхүү мөргөлдөөний үеэр 14 хүн шархдаж, эмнэлгийн яаралтай тусламж авсан байна.
ааа Украины зүүн хязгаарын Донецк хотыг Оросын талыг баримтлагчид хамгийн эхэнд эзэлсэн юм. Энэ сарын эхээр Оросын талыг баримтлагчид тус хотыг Донецкийн бүгд найрамдах улс хэмээн тунхаглаж, ирэх сарын 27-нд бүх нийтийн санал асуулга явуулан Крымтэй адил Орост дагаар орох болсноо албан ёсоор мэдэгдсэн билээ.
ааа Донецк хотыг эзлээд буй Оросын талыг баримтлагчдыг хөөн гаргахын тулд нутгийн залуус ширүүн тэмцэлдэж, хэд хэдэн газрыг буцаан авсан тухай “Ukraine agency” мэдээллээ. Өчигдөр Донецк хотын 1000 гаруй залуу, цагдаагийхантай нэгдэж захиргааны байр болон тусгай хамгаалалттай газруудад байрлаад буй Оросын талыг баримтлагчидтай тэмцэлдэж, хоёр эмнэлэг, нэг цэцэрлэгийн байрыг буцаан авсан байна.
ааа
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ