Үхрийн “хорт салст халуурал” өвчин илэрчээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Хадатын-Ам” гэдэг газар энэ сарын 18-ны өдөр хоргодсон мэдээлэл дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Үүний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, мал эмнэлгийн алба хамтран хоргодсон үхрийг устгаж, сэг зэмээс дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжлүүлсэн байна.
Гэтэл дөрөвдүгээр сарын 25-ны өдөр гарсан хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь тогтоогдсон тул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Мал эмнэлгийн албан хаагчид гарч 3200м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Одоогийн байдлаар нэмж үхэр өвчлөөгүй байгаа тул хяналт, тандалтыг хийн ажиллаж байгаа аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ