Хойд Солонгос их буугаар туршилт хийв
Хойд Солонгосын арми Солонгосын хойгийн баруун хэсэгт орших хоёр арал дээр их буугаар туршилт хийж эхэлсэн тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ.
Хоёр Солонгосын зөрчилдөөний гол цэг болдог тус газрыг дайны дараа НҮБ-аас баруун хэсгээр хил хязгаар тогтоосон юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ, дээрх үйлдлийг буруутгаж, 2010 оны үйл явдлыг давтсан тохиолдолд хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ.
2010 онд Хойд Солонгосчууд гал нээж, дөрвөн хилчин амиа алдсан юм. Хойдын удирдлагууд цэргийн сургуулилт хийж байхад амиа алдсан хилчид саад учруулсан гэж мэдэгдэж, хариуцлага хүлээхээс татгалзсан билээ.
Пхеньяны тал нэг сарын дотор хоёр дахь удаагаа их бууны туршилт хийж буй нь энэ аж. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Хойд Солонгос маргаантай хил дээр цэргийн сургуулилт хийж, далай руу их буугаар буудсанаас үүдэн хоёр Солонгос 800 орчим удаа харилцан гал нээсэн юм.
Хойд Солонгосчууд дөрөв дэхь цөмийн туршилтаа эхлүүлсэнээ албан ёсоор мэдэгдсэн тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ким Кван Жин мэдэгдэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ