Филиппинд цэргийн бааз байгуулахыг эсэргүүцжээ

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама азийн орнуудад хийж буй дээд хэмжээний айлчлалынхаа хүрээнд Филиппин улсад өчигдөр газардсан юм.

Тус улсын Ерөнхийлөгч Бэниньо Акино Обамаг хүлээн авч уулзаж, АНУ-тай Батлан хамгаалах, цэрэг армийн хамтын ажиллагааны 10 жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Гэрээг Филиппиний Батлан хамгаалахын сайд Волтайре Газми, АНУ-ын талаас Элчин сайд Филип Голдберг нар гарын үсэг зурсан байна. Энэхүү гэрээнд бичсэнээр, АНУ Филиппинд 2-3 цэргийн бааз барихаар болжээ.

Харин Филиппиний ард түмэн Обамагийн энэхүү айлчлал болон цэргийн бааз барихыг эсэргүүцэж, Кесон хотод жагсаал зохион байгуулсан тухай “www.foxnews.com” мэдээллээ.

Иргэд Обамаг төрийн айлчлалаар далимдуулж, Филиппинд эрхээ тогтоохыг оролдож байна хэмээн буруутгаж, АНУ-ын төрийн далбааг галдан шатааж эсэргүүцлээ илэрхийлжээ. Дээрх эсэргүүцлийн жагсаалаас гадна нийслэл Манила хотод 10 мянга гаруй иргэд Засгийн газраа Америктай байгуулсан батлан хамгаалахын гэрээгээ цуцлахыг шаардаж эмх замбараагүй байдал үүсгэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

билэгт:
тэрнээс биш арал газрын маргаанаас болоод хужаа нарт дээрэлхүүлээд байжийж ану-гийн цэргийг нутагтаа оруулахыг дэмжмээр л юм.
2014-04-30
билэгт:
энэ жагсаад байгаа гарууд филиппинд суурьшчихсан хужаа нар л байлгүй дээ
2014-04-30
lutaa:
philipenyyd yahnav dee hyataduudad hyyree taraalgah gej baij americiig bayarlaal tosood avah heregtei sh dee
2014-04-30
mongolo:
muusain flippinvvd xujaad aluulj baixdaa taarsan ul*a
2014-04-30
зочин:
dain degdeegch oron busdiin bayalviig bulaagch novsh. uhsenii chin tentsverjuulegch gej. chi bol tend ajillaj hooloo olj iddeg *
2014-04-30
malnuud:
delhiig gants tentsverjuulj bgaa uls shuu de. amerik tsergiin baaztai japan, korea ochnoon jil l bolj bn. muudsany um alga l bn . ta nar yumnii naadah tsaadhig harchaad yum yarij bai. hujaa orosuudtaigaa zavaaraad deerelhuuleed bj bhdaa taarsan malnuud
2014-04-30
irgen :
sem ahiin balag duusahgui ni dee...
2014-04-29