Д.Эрдэнэбат: АН-ын бүлэг намаас хөөх шийдвэр гаргадаггүй
Ардчилсан намын бүлгийн хурал өчигдөр бүтэн өдрийн турш хуралдаж эдийн засгийг эрчимжүүлэх, "давхар дээл тайлах" болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх гэсэн гурван асуудлаар хэлэлцэж нэгдсэн нэг байр сууринд хүрч чаджээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнбатаас тодрууллаа.
ый
-Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал байнгын хороогоор дэмжигдсэн. Бүлэг энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Х.Тэмүүжинтэй холбоотой олон асуудал үүсээд явж байна. Ардчилсан нам гэм буруутай нь тогтоогдоогүй байхад буруутай гэж үзэх ёсгүй гэж үзсэн. Ардчилсан намын бодлогын хүрээнд хууль эрх зүйн хүрээний шинэчлэл цааш үргэлжлэн тасралтгүй явагдах ёстой. Үүнийг ард иргэд ч хүлээж байна. Шинэчлэлийн нэн тэргүүнд манлайлан явж байгаа хүн бол Х.Тэмүүжин. Ардчилсан намын Гүйцэтгэх хорооноос гаргасан Х.Тэмүүжинг огцруулахгүй байх тогтоолыг дэмжиж байгаа. Бүлгийн зүгээс Х.Тэмүүжинг огцруулахгүй байх шийдэлд хүрсэн.
йы
-Хууль зүйн байнгын хорооны үеэр Ардчилсан намын гишүүд огцруулах нь зүйтэй гэсэн санал өгсөн. Намын дотор бүлэг фракцуудын үзэл бодол гараад байгаа юм биш үү?
-Бүлгийн шийдвэр 100 хувь гардаггүй. Бүлгийн гишүүд өөр, өөрсдийн байр сууринаас хандах эрхтэй. УИХ-ын чуулган, байнгын хороонд УИХ-ын гишүүн хүний бүрэн эрхийн хүрээнд асуудалд хувь хүний байр сууринаас хандаж татгалзсан, дэмжсэн санал өгдөг. Гэхдээ аливаа асуудлыг олонхиор шийддэг. Бид нэгдсэн байр сууринд хүрч чадсан.
ы
-Гишүүд аливаа асуудалд өөрсдийн байр сууринаас хандсан тохиолдолд намаас хөөх шийдвэр гаргаж болдог юм уу. Тодруулбал, өчигдрөөс Ардчилсан намын хяналтын хороо Р.Бурмаа гишүүнийг авч хэлэлцээд намаас хөөх шийдвэр гаргасан гэсэн мэдээлэл гарах боллоо. Намын жагсаалтаар сонгогдсон гишүүнийг ард иргэдийн төлөөлөл гэж үзэхгүй гэсэнтэй утга нэг гэж ойлгож болох уу?
-Ардчилсан намын бүлэг аль нэг гишүүнийг намаас хөөх талаар ямар нэгэн шийдвэр гаргадаггүй, үүрэг эрх мэдэл ч байхгүй. Хяналтын ерөнхий хороо бол намын хувьд Үндсэн хуулийн цэц гэсэн үг. Хяналтын ерөнхий хороо гишүүдийн өргөдлийг авч хэлэлцдэг. Хяналтын ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийн дагуу хэн нэгнийг намаас хасна гэж байхгүй. Удирдах байгууллага буюу Үндэсний зөвлөлдөх хороо энэ асуудлыг шийддэг. Үүнийг хүндээр хүлээж авах шаардлагагүй. Бид Ардчилсан намаас нэр дэвшсэн. Айлаар бол нэг өрх гэр бүл гэсэн үг.
ы
-Засгийн газрын дөрвөн гишүүнийг өөрчлөх талаар яригдаж эхэллээ?
-Худлаа мэдээлэл байна.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ