
Үндэсний Статистикийн Хорооноос өгч буй мэдээгээр бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 11 дүгээр сарын эцэст 62.7 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 22.1 мянга хүнээр буюу 54.4 хувиар өсчээ.
Нийгмийн даатгалд 2011 оны эхний 11 сард 629.5 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 411.6 мянга буюу 65.4 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 217.9 мянга буюу 34.6 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 72.8 мянга буюу 13.1 хувь, үүнээс аж ахуйн нэгж байгууллагынх 68.9 мянга буюу 20.1 хувь, төсөвт байгууллагынх 3.8 мянга буюу 1.8 хувиар нэмэгджээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2011 оны эхний 11 сард 56.8 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 мян.хүн буюу 2.0 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 7.5 тэрбум төг буюу 30.2 хувиар нэмэгджээ.
“Хүний хөгжил” сангаас 2011 оны эхний 11 сард 666.8 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 2.7 сая иргэнд олгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ