Эдийн засгийн байнгын хороо маргааш хуралдана
Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр 09.00 цагаас хуралдахаар товлоод байсан ч Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан хойшилсон тул Байнгын хорооны хуралдааныг маргааш буюу лхагва гарагийн 10.00 цаг хүртэл хойшлууллаа.
ый
Эдийн засгийн байнгын хорооны маргаашийн хуралдаанаар “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийн, “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн энэ өдрийн хуралдаанаар “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааг хянан шалгах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэх юм.
йы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ