“Сүү-тараг” хөтөлбөр хэрэгжүүлж байна
“Эрүүл мэндийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт бага насны хүүхэд, ихэр хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг хүүхдийн хоол тэжээлийг дэмжин, чанарлаг, амин дэмээр баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн, таргаар хангаж, өсөлт хөгжлийг дэмжих зорилготой “Сүү тараг” орон нутгийн хөтөлбөрийг санаачлан амжилттай хэрэгжүүлж байна.
й
2013 онд “Сүү-тараг” хөтөлбөрийн үйл ажиллагааг 14 сум болон аймгийн төвд амжилттай хэрэгжүүлж, 5041 хүүхэд хамрагдсанаас 2 хүртлэх насны ихэр хүүхэд 51, хөгжлийн бэрхшээлтэй 109 хүүхэд хамрагдаж, жингийн алдагдлаас 92 хүүхэд гарч байжээ.
ы
Харин энэ оны “Сүү-тараг” хөтөлбөрт Өмнөговь аймгийн 14 сумаас 5660 хүүхэд, Даланзадгад сумаас 4510 хүүхэд, нийт 10170 хүүхэд хамрагдах бөгөөд үүнээс ихэр хүүхэд 46, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 121 тус тус орон нутгийн засаг захиргааны ивээл дор эрүүл ахуйн шаардлага хангасан чанарлаг, сүү сүүн бүтээгдэхүүн, таргаар өдөр бүр хангагдаж байхаар төлөвлөсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ