Жорж Клуни: Миний залуу нас дэндүү гунигтай өнгөрсөн

img

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни хэдхэн хоногийн өмнө “Variety.com” сайтад ярилцлага өгчээ.

5

-Холливуудын хамгийн сайхан эр. Хүүхнүүдийн зүүдний ханхүү Клуни миний өмнө сууж байна. Үнэхээр гайхалтай. Би энэ зүйлийг асуухгүйгээр ярилцлагаа цааш нь үргэлжлүүлж чадахгүй нь ээ. Яагаад ганц бие амьдралыг ингэтлээ их хүсэх болсон юм?

-Би чинь сахил хүртсэн лам биш шүү дээ. Мэдээж хэрэг сайхан амьдралаа үргэлжлүүлж, хөөрхөн хүүхдүүдтэй болохыг мөрөөдөх үе зөндөө байсан. Гэрлэж, хайрлаж амьдрал гэдгийг мэдрэхийг ямар их хүсдэг байсан гээч. Харамсалтай нь цаг хугацаа урсан өнгөрөх тусам амьдрал гэгч их далайд ганцаараа сэлэх нь илүү хялбар, амар болж, хүнтэй гэрлэж хүүхэдтэй болох дарамттай санагдсан. Он цаг өнгөрч, нас нэмэх тусам ганц бие, гоонь амьдралдаа илүү ихээр дасах болсон гэхүү дээ. Тэгээд л нэг мэдсэн чинь 52 настай, гоонь эр болж дээ.

5

-Тэгэхдээ энэ амьдралыг ганц биеэрээ туулсан ч гэлээ аль ч цаг үед эмэгтэйчүүд таныг хүрээлж байсан. Тиймээс эмэгтэй хүн амьдралын бал бурам гэдэг нь үнэн байх нь ээ?

-Эмэгтэй хүн бол яг л ус шиг. Уурлуулах юм бол булингартаж, баярлуулах юм бол оргилж, уйлуулах юм бол татарч, гомдоох юм бол ширгэдэг. Олон жил эмэгтэй хүнийг таних гэж оролдож, сайн хань, ирээдүйн хүүхдүүдийн минь ээж байх бүсгүйг хайсан ч үнэн төрх, жинхэнэ сэтгэлийг таних гэсээр байгаад л алдаж орхидог. Үнэндээ эрэгтэйчүүд бид чинь нэг бүсгүйд зүрхээ өгсөн бол яахаас ч буцахгүй. Харин эмэгтэйчүүдийн үнэн сэтгэлийг нь мэднэ гэдэг бол аймшигтай. Бурхан эмэгтэйчүүдэд дэндүү их цагийг зарцуулсан гэж боддог.

5

-Та эмэгтэйчүүдээс энэ шалтгаанаар зайгаа барьдаг юм уу?

-Үгүй ээ. Зай барьж, боломж олгодог эр хүнийг жинхэнэ жентельмэн гэдэг юм.

6

-Таны ядам хуруунд бяцхан гав байна. Хэдий та гоонь амьдралдаа дасч, ганц бие байхдаа сэтгэл хангалуун байдаг ч яг үнэндээ гэрлэхийг хүсдэг байжээ?

-Би эр хүний хамгийн төгс насан дээрээ ирсэн байна. Тиймээ, би олон жил мөрөөдөж, хайж, шигшиж, бас зүрхийг минь урж, хайлуулж, догдуулсан сахиусан тэнгэртэй амьдралаа холбохоор боллоо. Хуруунд минь гав зүүсэн тэр бүсгүйн төлөө энэ амьдралаа зориулах болно.

6

-Эр хүн залуу нас гоо үзэсгэлэнд сэтгэл алдардаг атлаа амьдралынхаа ханийг сонгохдоо яагаад ухааныг нь хардаг юм. Таны сүйт бүсгүй өмгөөлөгч. Та өмнө нь загвар өмсөгч, жүжигчин, хөтлөгч, тайчигч гээд л олон  бүсгүйчүүдтэй уулзаж болздог байсан шүү дээ?

-Нээрэн тийм юм байна. Зоогийн ширээний ард вино шимж суух үед бид олон зүйлийн тухай ярилцдаг. Би бардам, өөрийгөө хөөргөсөн бүсгүйчүүдэд дургүй. Эр хүнээс илүү гарах гэж оролддог бүсгүйчүүдэд бүүр ч дургүй. Би сүйт бүсгүйгээ тэдний нэг л гэж боддог байсан. Хуулийн тухай, өмгөөллийн тухай ярих бүрт нь дургүй минь хүрдэг байсан. Түүнээс салаад гэр рүүгээ явж байхдаа өмнө нь уулзаж байсан бүсгүйчүүдээс өөр гэдгийг мэдэж, зүрх минь түүн рүү тэмүүлсээр байсан. Одоо бол түүний ярианд халуун шоколад шиг хайлдаг болсон.

6

-Халуун шоколад гэнээ. Ийм сайхан залууг хайлуулсан азтай бүсгүй юм аа. Сүйт бүсгүй Амаль Аламуддин бол Их Британийн шилдэг өмгөөлөгчдийн нэг. Таньтай энэ тэнцүү шар хэвлэл, орой болгон гардаг мэдээний гол баатар. Түүнийг ингэтлээ алдаршуулсан хүн та ч гэлээ Сноуданы нууц мэдээллийг анх цацсан “WikiLeaks”-ийн эзэн Жулиа Ассанжийн өмгөөлөгчөөр ажилласнаараа илүү их танигдсан. Энэ асуулт дэндүү хувийн байж магадгүй. Амаль танд Сноудан болон Ассанжийн талаар ярьдаг байсан уу?

-Ээ бурхан минь. Та юу асууж байнаа. Нууцын зэрэглэлтэй мэдээлэл задруулж, намайг шоронд оруулахыг хүсээ юу. Мэдээж бид нэг жил гаруй хугацаанд болзож байна. Түүний тухай мэдэхээс өмнө Амалийг Ассанжийн өмгөөлөгч гэдгийг мэддэг байсан. Тэгэхдээ би хувийн амьдралд нь хэтэрхий их оролцохыг хүсээгүй.

6

-Та ойролцоогоор хэдэн бүсгүйтэй уулзаж байв. Тэр олон бүсгүйчүүдээс Амаль юугаараа илүү вэ?

-Мэдэхгүй байна. Амаль бол гайхалтай, яг л ус шиг бүсгүй.

7

-Хариулт болгонд л ус гэх үг явж байх юм аа. Та буддын шашин шүтдэг үү?

-Мэдээж хэрэг. Энэ ертөнцийн хамгийн урт настай зүйл бол ус.

6

-Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт бол таны сайн найз. Түүний эхнэр Жоли бол энэ цаг үеийн хамгийн төгс бүсгүй бас зургаан хүүхдийн ээж. Миний бодлоор тэд төгс гэх үгийг эзэмших хэрэгтэй гэж боддог?

-Тэгэлгүй яахав. Брэд 7, 8 жилийн өмнө А.Жолитой хамт амьдарна гэдгийг дуулаад их гайхаж билээ. Тэдний гэр бүлд шинэ хүн мэндлэх бүрд би ямар их атаархдаг байсан гээч.

6

-Сүүлд та жүжигчин Сандра Боллактай “Таталцал” кинонд хамтарна тоглосон?

-“Таталцал” бол тэр чигтээ жингүйдэл. Кино театрт бол хоосон орон зай. Та манай уран бүтээлийг үзэж байхдаа Сандра бид хоёртой хамт өөр ертөнцөд аялах болно.

6

-Саяхан “MTV awards” шагнал гардуулах ёслолоос та хоёр “Хамгийн муу үнсэлцсэн” уран бүтээлчээр шалгарахдаа та гайхсан харагдсан?

-Тиймээ. Муу үнсэлцсэн гэнээ гээд л тархи минь уруулыг минь шоолж байсан. Жүжигчин хүн иймэрхүү зүйлтэй тохиолдож болно. Харин сэтгэлийн тэнхээтэй байх учиртай.

6

-Нэг зүйлийг асуумаар байна. Залуу насыг зардаг байсан бол та худалдаж авах уу?

-Үгүй. Амьдрал урт байх тусмаа уйтгартай. Миний залуу нас дэндүү гунигтай өнгөрсөн. Би энэ насандаа сэтгэл хангалуун байдаг.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
archaagui er.ger bul huuhdtei bolj tejeehees aisan ene delhiin hamgiin archaagui aimhai hulchgar er gedeg chin ene dureeree munduu.*
2014-05-01
usa s:
-uhaantai zaluu+uhaantai huuhen= romance; - teneg zaluu+ teneg huuhen=jiremslelt; - uhaantai zaluu+teneg huuhen=suulrelt; -teneg zaluu+uhaantai huuhen=gerlelt. clony bol uhaantai huuhen olson teneg er ene tomyogoor bol . kkk
2014-05-01
zochin:
dajgui jujigchin shuu
2014-04-30
hariultuud ih mundag yyumaa:
hariultuud ih mundag yyumaa
2014-04-30
naiz:
40 hurtle shinjij yavaa bol hemjuuriinhee dundaas deeshihtei hurdan gerle. tegeed ter hunees ta yu husne tuuniig ta tuund ogood uzdee. neg ih aldahgui zovlogoo shuu. amjilt.
2014-04-30
hjhkkll:
sainiig haihaasa iluu ingiiniig olood ingui bailgah ni l chuhal hamgiin golni chi ooroo bas ingiin baij chadah heregtei ooroo uchuuhen baij ooroosoo iluug haih hereggui
2014-04-30
mongl:
hymyysee hyleeh hereggyi shuud sansanaa av avsanaa sain archil ok....
2014-04-30
bi bas...:
bi bas ene hun shig taarah hunee huleej suusaar 40 nas garchihlaa...yahuu humuusee zuvluuch? bi emegtei l dee..
2014-04-30
ariunaa:
ok.daruihan gerle
2014-04-29