Януковичийн эд зүйлсээр үзэсгэлэн гаргав
Украины нийслэл Киев хотод экс Ерөнхийлөгч Виктор Януковичийн гэрээс хураан авсан урлагийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан тухай “livejournal.com” мэдээллээ.
Тус үзэсгэлэн энэ сарын 27-нд Киевийн “Пшонки” түүхийн музейн их танхимд нээлтээ хийжээ.
Музейн ажилтны хэлснээр “Баяртай Янукович. Харж байна уу” үзэсгэлэнд 500 гаруй урлагийн бүтээл дэлгэгдсэн. Урлаг судлаачдын үзэж буйгаар үзэсгэлэнд тавигдсан хамгийн хямдхан үзмэр л гэхэд 900 ам.долларын үнэтэй” гэв.
Энэ оны хоёрдугаар сард Янукович төрийн эрхээс түлхэгдэн унаж, Орос руу дүрвэсэн юм. Засгийн газрыг дэмжигчид түүний гэрт байсан эд зүйлсийг хураан авч, улсын өмч болгосон билээ.
Үзэсгэлэнд тавьсан бүтээлүүд дотор Януковичийн хэд хэдэн хөрөг зураг, 250 сая ам.долларын үнэд хүрэхээр уран зураг, эртний бурхдын хөрөг, 50 гаруй уран баримал, христийн шашны ном судрууд байгаа гэнэ.
Эдгээр бүтээлийг Виктор Януковичийн Киев хотын ойролцоох Межгирия дахь тансаг харшид хадгалдаг ажээ. Тус үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Александр Турчинков оролцсон тухай Оросын зарим хэвлэлүүд мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ