24 сая ам.доллар, 20 сая юань нийлүүлжээ

img

Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Төв банк энэ дагуу  1797 төгрөгийн хаалтын ханшаар 24 сая ам.доллар, 20.5 сая юанийг 287.50 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдав.

Түүнчлэн мягмар гарагийн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 47.25 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн саналыг ирүүлсэн байна. Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 47.25 сая ам.доллар нийлүүлжээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ