Мазаалайн амьдрах орчинд бороо оруулжээ

img

Манай орны хаврын улиралд эсрэг циклон задарч агаарын хөдөлгөөн их болдгоос салхины хүч эрс нэмэгдэж агаарын чийгшил бага, хур тунадас ховор, цаг агаарын байдал тогтворгүй, хоногийн доторхи халуун хүйтний хэлбэлзэл их болдог. Үүнээс хамаарч хөрсний чийг алдагдан, хөрс салхинд эвдрэх явц эрчимжиж цөлжих үйл явцыг улам бүр түргэсгэдэг. Тийм ч учраас хаврын улиралд орсон хур тунадасыг  монголчууд шар тос хэмээн билэгшээдэг.

ы

Монгол орны хамгийн гандуу нутаг Алтай өвөр говьд нэн ховор Мазаалай баавгай, хавтгай тэмээ, хулан адуу зэрэг ан амьтан нутагшин амьдардаг. БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Мазаалай баавгай болон нэн ховор амьтдын амьдрах орчныг тэтгэхэд гадаргын усыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа билээ.

ы

Энэхүү зорилтын хүрээнд хур тунадасыг зориудаар нэмэгдүүлэх газрын гурван генератортой болж Алтайн өвөр говьд Говийн их Дархан цаазат газрын “А” хэсэгт өнгөрсөн онд байрлуулсан. Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн байгаль хамгаалагчид Шар хулсны нуруунд газрын генераторыг энэ сарын 15-нд ажиллуулжээ. Газрын генератор ажиллаж эхэлснээс хойш бороо 6 цаг үргэлжилсэн байна.

ы

Мөн энэ сарын 15-нд Атас уул, Баруун тооройн орчимд тус генераторыг 06.25- 07.45 цагт ажиллуулахад 08.15- 15.38 цаг хүртлэх хугацаанд цас оржээ. Атас болон Баруун тооройн орчимд 5-8 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Дээрх хоёр удаагийн хур тунадас говийн хөрсөнд чийг өгч говь нутагт өвс ногоо ургах сайхан нөхцөл бүрдэж байгаа талаар Говийн Их дархан цаазат газрын “А” хэсгийн Хамгаалалтын захиргаанаас мэдээлж байна.

ы

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

анхаа:
болж дээ
2014-04-30
buyanto:
овоо шүү дээ. амжилт хүсье!
2014-04-30
nasand:
mazaalai gedeg chini baavgai gesen ugiig hamt aguulj baidag bolohoor mazaalai baavgai gej bichih *rdlagagui yum. havtgai temee, hulan aduu gej bichih chini 1-r angiin huuhded zoriulsan hicheel bish ingej bichij bolohgui bha. bichij bui medeeniihee nairuulga, ug songoltond anhaarna uu.
2014-04-30
ºâãºí:
¯íýí áîë . ýíý ¿íýõýýðèéí îþóí ñàéä , áàòáîëä ò¿øìýëèéí, øèíý÷ëýëèéí çàñãèéí áóÿíòàé ¿éëñèéí íýãýí. õóäëàà áîë " áóäàà " ýä¿ãýý ýðõýì ò¿øìýä¿¿äèéí õóïäëàà ïèàð , ñýòã¿¿ë÷ íýð ç¿¿æ ººðñäèé㺺 äºâèéëãºñºí " áàéöàà òîëãîéò /-íóóäèéí îëíû òîëãîéã óãààõ çàõèàëãàòàé ìýäýý áàéæ áîëçîøã¿é . ñàéí ¯éëñ , ýåðýã ñýòãýëãýý ªíªªãèéí öàã ¯åä ¯íõýýð ¯ã¯éëýãäýæ áàéíà ø¯¯
2014-04-29
зочин:
ашгүи дээ...
2014-04-29
fgfgdfgd:
generatoriig ajiluulahaar yagaad boroo ordog talaar tailbr heregtei bna. buh gazar boroo oruulah heregtei.
2014-04-29