Ж.Батзандан хуулийн төслөө татав
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тус байнгын хорооны 19 гишүүнээс өнөөдрийн хуралдаанд 18 гишүүн хүрэлцэн ирсэн байв. Мөн бусад байнгын хороонд харъяалагддаг гишүүд ч “давхар дээл”-ний төслийн эцсийн хэлэлцүүлэгт оролцсон юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулсан юм. Тус байнгын хорооны хуралдаанаар Төрийн байгууллага, албан тушаалтанд иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байлаа. Хуралдааны эхэнд Ж.Батзандан гишүүн санаачилсан хуулиа татаж авч байгаагаа мэдэгдсэн юм. Тэрбээр:
4
-Миний өргөн барьсан хуулийн төсөл олон сарын дараа байнгын хорооны хэлэлцүүлэгт орж ирж байна. Иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх хуульд аль болох богино хугацаанд хянан шийдвэрлэхтэй холбогдуулсан заалтыг оруулсан байсан. Нөгөөтэйгүүр Засгийн газраас Захиргааны процессын тухай хуулийн төсөл орж ирж байгаа. Тиймээс Засгийн газраас орж ирж байгаа уг хуулийн төсөл, Өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх хуулийг цогцоор нь авч хэлэлцэх ёстой гэж бодож байна. Тийм учраас хуулийн төслөө эргүүлэн татаж байна гэв.
5
Ийнхүү Ж.Батзандан гишүүн хуулийн төслөө эргүүлэн татсаны дараагаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ