
ОХУ-ын ерөнхий сайд “Нэгдсэн Орос” намын өнгөрсөн сард хийгдсэн хурлаас улсынхаа ерөнхийлөгчид нэр дэвших мандатыг өвөрлөсөн эрхийнхээ дагуу сонгуулийн комисст нэр дэвшихээ бүртгүүлэхээр албан ёсоор бичиг баримтаа бүрдүүлэн өгчээ.
Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хуулийн дагуу бүрдүүлэх материал болон шаардлагыг бүрэн хангасан хэмээн үзжээ.
Ирэх оны гуравдугаар сарын 4-нд ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болох юм.
Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар энэ сонгуульд Путинтэй өрсөлдөх хүчин, нэр дэвшигч бараг байхгүй бөгөөд эрх баригчдын давамгайлаар тэрбээр улаан шугамаар ерөнхийлөгчөөр тодорно хэмээж байгаа юм. Нэгдсэн Орос намын гишүүд дэмжигчид энэхүү мэдээг баяр ёслолын байдалтай хүлээж авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ