“Буянт-Ухаа 1” хорооллын сугалаанд оролцох иргэдийн нэрс гарлаа
“Буянт-Ухаа1” хороололд орон сууц авахаар бүртгүүлсэн иргэдээс нэгдүгээр шатанд тэнцсэн хүмүүсийн нэрсийг ТОСК-оос өнөөдөр зарлалаа. Одоогоос сарын өмнө тус хорооллоос байр авахаар ТҮЦ машинд бүртгүүлсэн иргэдийн материалыг Монголбанк, УБЕГ гэх мэт холбогдох байгууллагуудаар хянуулахаар явуулсан байсан. Эдгээр иргэдийн материалыг дээрх байгууллагууд нягталж үзээд, дараагийн шатанд буюу сугалаанд оролцох боломжтой иргэдийн нэрсийг ТОСК руу явуулжээ.
:
Та “Буянт-Ухаа 1” хорооллоос орон сууц авахаар бүртгүүлсэн бол ЭНД ДАРЖ өөрийн бүртгэлийн хуудасны кодыг оруулж шалгаарай.
:
Сугалааг журмын шаардлага хангасан, захиалгын хүсэлт гаргагчдын тоо нь тухайн орон сууцны тооноос илүү гарсан бол явуулах юм. Ингээд уг сугалаагаар орон сууц худалдан авах гэрээ байгуулах эрх хожигчийг тодруулах аж.
:
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ