Су.Батболд: Фракц болгоныг гуйдаг Ерөнхий сайдтай байж болохгүй

img

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “давхар дээл”-ний хуулийн төслийг гишүүд хоёр цаг орчим хэлэлцэв.   Засгийн  газрын тухай хуульд өөрчлөлт оруулах  хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг байнгын хорооны хуралдаанаар ширүүхэн явагдлаа. Энэ төсөлд гишүүд ямар байр сууриа илэрхийлсэн юм. Ерөнхийлөгч Засгийн газрын тухай хуулийг өргөн барихдаа 2016 оны долдугаар сарын нэгнээс хэрэгжүүлэх хугацааг нь заасан байсан. Хэлэлцүүлгийн явцад УИХ дахь МАН-ын бүлгийн санал болгосон 2014 оны долдугаар сарын нэгнээс хэрэгжүүлэх санал  олонхийн санал дэмжигдсэн билээ.

5

Үүнтэй холбогдуулан  УИХ-ын гишүүн С.Баярцогт  санал гаргасан юм. Тэрбээр:

5

-Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн хэлэлцүүлгийн явцад  хэрэгжих цаг хугацаа нь өөрчлөгдсөн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж болох хүний тоо тав болсон. Ерөнхий сайд болоод үндсэн чиг үүргийн дөрвөн сайд. Энэ хэлэлцүүлэг  улс төрийн маргаантай нөхцөл байдалд болсон. Тиймээс олонхийн дэмжлэг авсан санал учир дутагдалтай. Гишүүд   санал гаргаад “50 хувь нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн давхар хашиж болно” гэсэн заалтаас боллоо. Цаашдаа УИХ-ын сонгууль пропорцианаль системээр явж байгаа учраас хамтарсан Засгийн газар байгуулагдана.  Тиймээс Монгол Улсын Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн саналыг  оруулмаар байна.  Ялсан намын дарга нь Ерөнхий сайд, хамтарч байгаа намын дарга нь Шадар сайд болдог.

6

2014 оны долдугаар сарын нэгнээс хэрэгжүүлэхээр МАН-ын бүлгийн санал дэмжигдсэн.  Ерөнхийлөгч энэ заалтад хориг тавина гэдгээ  зөвлөхөөрөө дамжуулан хэлсэн. Гэтэл энэ заалтаар бид  явуулбал хуулийн төсөлд хориг  тавиулна. Тиймээс гишүүдийн гуравны хоёрын саналаар 2016 оны долдугаар сарын нэгнээс хэрэгжүүлэхээр босгоё гэдэг саналыг уриалж байна гэлээ.  Дараагаар нь  Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей гишүүдийн сонирхсон асуултад хариулсан юм.

6

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Энэ хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал улс төрийн  гол асуудал болоод хувирчихлаа. Үүнд улс төрийн ашиг сонирхол хөндөгдөж байна гэдэг нь мэдрэгдээд байгаа юм. Яагаад АН Ерөнхийлөгчийн саналыг  дэмжээд байна вэ гэхээр 2016  оны долдугаар сарын нэгнээс үйлчилнэ. Энэ хуулийн хэрэгжүүлэх нөхцөл бололцоог  бий болгоё. Шаардлагатай бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэж байгаа юм. Хэрвэээ 2014 оны долдугаар сарын нэгнээс хэрэгжүүлэхээр болбол Засгийн газрын кабинетын 70 хувь өөрчлөгдөхөөр байгаа. Энэ нь Засгийн газар огцрох хэмжээний асуудал юм. Ийм учраас бид өнөөдөр Ерөнхийлөгчийн  санал болгосон хугацааг баримтлах нь зүйтэй юм гэж үзсэн. Засгийн газрын 70 хувь өөрчлөгдвөл Үндсэн хуулийг яаж тайлбарлах вэ?

6

-Энэ асуудлаар байнгын хорооны гишүүд олон талаас нь ярьж мэтгэлцсэн сэдэв. Үнэхээр хуулийн хэрэгжих хугацаанд өөрчлөлт оруулаад, Засгийн газрын 70 хувийг өөрчлөх нь Үндсэн хуулийн зарим заалттай зөрчилдөх асуудал байгаа гэдгийг гишүүд хэлж байсан. Зарчмын зөрүүтэй санал гаргаад гишүүдийн гуравны хоёроор өөрчлөх боломжтой.

6

УИХ-ын гишүүн Су.Батболд:

-Энэ хуулийн төслийг сөрөг хүчин санаачлаагүй. Манай бүлэг рүү харж байгаад АН-ын бүлгийн дарга хэлж байна. Тэр санаачилсан хүндээ хэл. Үндсэн хуулийн зөрчил гарна гэдгийг хэлж байсан. Хэрвээ энэ хуулийн төслийг батлах юм бол шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай.  Шаардлагагүй бол бусад асуудлаа хэлэлцээд явах хэрэгтэй. Ерөнхийлөгч хуулийн төсөлд хориг тавина гэж байна.  Ямар үндэслэлээр хориг тавих гээд байгаагаа тайлбарлах хэрэгтэй. Монгол Улсыг хөгжүүлж байгаа хүмүүсийг огцруулах гээд байгаа юм уу. Засгийн газрын зарим сайд нарыг ажлаа хийж чадахгүй байна гэж олон нийт шүүмжилж байна. Ажлаа хийж чадахгүй байгааг нь явуулж л байдаг.  Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг хүнд эрх мэдэл өгөх хэрэгтэй. Ямар ч эрх мэдэлгүй Ерөнхий сайдтай 20 жил явж ирлээ. Үүнийг нэг тийш нь шийдэх хэрэгтэй.  Фракц болгоныг гуйдаг Ерөнхий сайдтай байж болохгүй.

5

-Хууль санаачлагч зөвхөн Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүн байж болно гэж оруулж ирсэн. Хэлэлцүүлгийн явцад ерөнхий чиг үүргийн сайд нарыг мөн УИХ-ын гишүүн байж болно гэж оруулж ирсэн.  Үүнд тодорхой хэмжээ хязгаар байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хориг тавих үндэслэлийг хууль санаачлагч тайлбарлах байх. Хуульд өөрчлөлт оруулах замаар Засгийн газрын бүрэн эрхийг дуусгавар болгох нь Үндсэн хуультай зөрчилдөж магадгүй гэж болгоомжилсон байх талтай. Ер нь Засгийн газарт огт хариуцлага тооцохгүй гэсэн үг биш. Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох нь нээлттэй.  Эрх мэдэлгүй Ерөнхий сайдтай 20 жил явж ирлээ гэдэгтэй санал нэг байна. УИХ-ын тухай хуулиар гишүүн сайн дураараа санал хураалтад оролцохгүй байх эрхтэй. Үүнийгээ байнгын хорооны даргад мэдэгдэнэ гэж байгаа. Одоогоор надад санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн гишүүн байхгүй байна гэлээ.

5

Ийнхүү асуулт хариулт дууссаны дараагаар гишүүд саналаа хэлсэн юм. Гишүүдийг саналаа хэлсний дараагаар С.Баярцогт гишүүний гаргасан саналаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн хэрэгжилтийг Ерөнхийлөгчийн санал болгосноор 2016 оны долдугаар сарын нэгнээс хэрэгжүүлэхээр санал хураалт явуулж, байнгын хорооны гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл  өөрчлөхөөр байлаа. Гэвч  С.Баярцогт гишүүний санал дэмжигдээгүй юм. Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тухай хуулийг эцсийн хэлэлцүүлгийг хийж УИХ-д оруулахаар боллоо.

5

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

so him:
chi mongolchuudiig mori gej boddogoo boil tuv aimgiinhan l chamd hurtful baih. morio
2014-04-30
zochin :
eronhiilogch 2016 ond hergjuuleh bsan bol odoo ene huuliig sanaachilah hereg bn uu albaar guivuulah yum odoonoos ehelj ogtsoroh negniig ni zailuulaad daraagin hunteigee ajilaa hiij ehelmeer bn er nineronhiilogch gej hogiin nohor shuud l shiidchihgui ard irgediig 2 taltsuulaad ooroo uulan deerees haraad l suuh yum da bolioch de
2014-04-30
hynii:
zov l yarisan bna oorsdoo dotroo muudaltschihaad bas l busdiig buruutgahaa bolimoor yum daaan-iinhaan
2014-04-30
zochin:
altanhuyag guai ooriin nam dotroo uchraa olj chadahgyi baij man-iig buruutgaad l huruugaaraa chichleed dairaad baih yum ichih gedgiig yneheer medehgyi aria dendyy novsh
2014-04-30
зочин:
ардын намынхан дандаа хооронд нь алалцуулах юм ярина
2014-04-30
эх оронч:
парламентийн засаглалтаи юм бол ерөнхий саид хүчтэи баих ёстои. одоо бол жинхэн жонхуу женко-д басуулж ерөнхийлөгчөөр тоглуулаад. хуульнь тийм юм чинь яалтаи
2014-04-30
man garuudad:
man 16ond garahgui ee bitgii gorid umnuh zasgaas blood l ediin zasag hunderch bna harin n.batbayariig soli
2014-04-29
zochin:
zub. su g demjij bn. uhlee yu ta nar.16 ond ta nariig songohgui tgd amjuulahaar ulairaad bnuu mah uzsen nohod
2014-04-29
болд:
за муу су чи тэр морь зориоол бод шал хамаагүй юманд оролцох юм.наадам дөхөж байна морьчин гуай
2014-04-29
boldoo:
teneg batbold harahaas zevuu hureed baidag umaa ene hudlaa gariig
2014-04-29
зочин:
монголчууд бид япончуудын тусламж дэмжлэгтэйгээр 1990-ээд оны хүнд үеийг даван туулсан түүхийг мартах ёсгүй. япончууд зовлон их үзсэн ард түмэн учраас зовж зүдэрсэн бүхэнд гараа сунгаж туслаж байдаг сайхан сэтгэлтэй хүмүүс. тиймээс бид "таван толгой" мөн цаашлаад стратегийн ач холбогдол бүхий бүхүйл зүйл дээр хамтран ажиллаж тэднээс суралцваас бидний улс нийгэм э/з-ийн хөгжилд хамгийн хурдацтайгаар хүрч болно гэдэг ойлголт оюун ухаантай монгол хүн бүрийн орой руу орж байгаа байхаа. морины сайныг унан байж мэд, хүний сайныг ханилан байж тань гэдэгсэн. бнхау л гэхэд 1960-1980 оны хооронд өөрийнхөө бүхүйл салбарт японы хөрөнгө оруулалт, технологийг эрчимтэй оруулж тэднээс суралцсаар "э/з-ийн нээлттэй хаалганы бодлого"-оо амжилттай хэрэгжүүлсэн гэдэг юм билээ. харин одоо л хятадууд "өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав" гэдэг шиг япончуудтай газар нутгийн маргаан хийж байлдах, дайтах дээрээ тулж байх шиг. хятад, монгол хоёроо гэж "тусыг усаар, ачийг бачаар" хариулдаг хөгийн ч зантай муухай ул*а хөөрхий. гэхдээ хятадууд биднээс арай дээр юм аа.
2014-04-29
эрдэнэбатаа:
эрдэнэбатаа засгийг огцруулах гээгүй сайдаараа үлдээд гишүүнээсээ татгалзах хүн танайд байгаа энгийнээр бол хэдэн суудал л өөр эзэнтэй болох гэж байна түүнээс биш огцруулна гэвэл бүгдий нь буулгана гэсэн үг ойлгохгүй байж бухан бяруутаад байх хэрэггүй угаасаа чи бол ан-д тээр сүүлд мөнгөөр л орж ирсэн шдэ
2014-04-29
timuu:
oo yanaa ene uls oron chin eronhii said gej baisan yum uu.yaduuraad bhaar ny baidaggui l yum baih gej bodoj yavdag sh dee
2014-04-29
болд:
су батболд азтай эр шүү, эр биеийн чадал,оюун ухаанаараа их хуралд гарсан уу, үгүй тэнгэрээс ховорхон заяасан аз чамайг ивээсэн, төрийн албыг уужуу ухаанаар явуулдаг бх гэсэн хавар төв аймгийн хэдэн сумдаар явахдаа юу ч мэдэхгүй тэнэг хүмүүст ярьж байгаа юм шиг юм яриад явдагаа больвол яасан юм. мэдээллийн хэрэгсэлээр бүх зүйл нээлттэй ил тод мэдээлээд байхад, чи ярих биш ард түмэн чамаас ойлгоогүй зүйлээ лавлана за, худлаа үнэнийг сонгосон ард түмэндээ ярих биш үнэнийг нам гэлгүй ярь эрхэм уих-ын гишүүнээ!!!!
2014-04-29