Хорих ангийн алба хаагчдад сургалт явуулав
“Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж”-ийн төлөөлөл хорих 429-р ангийн офицер, ахлагч нийт бие бүрэлдэхүүнтэй уулзсан байна. Тэд энэ үеэр харих ангийн бие бүрэлдэхүүнд “Хорих ангиас суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлт” сэдэвтэй сургалт зохион байгуулсан байна.
ый
Сургалт нь хорих ангиас суллагдаж байгаа залуучуудыг ажил хөдөлмөрт бэлтгэх, ажилд ороход тулгарч байгаа хүндрэл бэрхшээлүүд болон тэдгээрийг даван туулах арга зам, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэг сэдвээр явагдсан байна. Энэ үеэр Хорих 429 дүгээр ангид алба хааж байгаа офицер, ахлагч нар Монголын Залуучуудын Холбооны үйл ажиллагаанд оролцох, өөрийн анги дээр Залуучуудын салбар зөвлөл байгуулах талаар тодорхой саналуудыг дэвшүүлж хамтран ажиллахаар болсон байна.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ