Өнөөдөр болох үйл явдлын тойм
“Пума Империал”-ын хурлын танхимд
09:00 цагт БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Боловсролын давалгаа” төрийн бус байгууллага хамтран "Бага насны хүүхдэд унших номыг хэрхэн сонгох, ном унших орчныг хэрхэн бүрдүүлж, хүүхдэд номыг яаж уншиж өгөх вэ?" зэрэг арга зүйг бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүргэхэд чиглэсэн Үндэсний сургагч багш бэлтгэх “Хамтдаа уншья” сургалтыг зохион байгуулж байна.
5
Багшийн хөгжлийн ордны 605 тоотод
10:00 цагт эхний жилдээ ажиллаж байгаа 21 аймгийн цэцэрлэгийн арга зүйчдын сургалт эхлэнэ.
5
Монголын хүүхдийн ордонд
11:00 цагт Эргүүлийн ажилтнуудад таних тэмдэг, дүрэмт хувцсыг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэв журмын урамшуулалт эргүүл 2014 оны 2 сараас эхлэн ажиллаж байгаа юм.
5
Уул уурхайн яамны байранд
11:00 цагт "Ил тод уул уурхай" ээлжит хэвлэлийн бага хурал болно.
5
МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд
12:00 цагт Увс аймгийн Э.Цэрэвийн нэрэмжит “Ойрад” хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид “Ээрэн Хүрээ” үндэсний дуулалт жүжиг тоглох гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.
6
Үндэсний мэдээллийн төвд
12:30 цагт Монголын үндэсний шигшээ баг, залуучуудын шигшээ багтай халз тоглолт хийж, орлогоо буяны үйлсд зориулах талаар Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
6
Хэвлэлийн хүрээлэнд
13:00 цагт удтал чимээгүй байсан Хадгаламж зээлийн хоршоод яагаад нэгдэх болсон талаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо, Монголын Хоршооллын Үндэсний нэгдсэн холбоо болон бусад байгууллага мэдээлэл хийнэ.
6
ХУД-ийн Соёлын ордонд
13:00 цагт "Хан-Уул дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвөлгөөн” болно.
6
29 дүгээр тусгай сургуульд
14:00 цагт БШУЯ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан лифттэй автобусыг монголд анх удаа оруулж ирэн сургуулиудад хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно.
6
Төрийн ордонд
14:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монголын Ноос ноолуурын холбооноос хамтран “Ноос, ноолуурын салбарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл түүнийг даван туулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
6
Төрийн ордны Иргэний танхимд
14:30 цагт “Согтууруулах ундааны хяналтын тухай” хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд эмнэлгийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хэлэлцүүлэг болно.
6
Тусгаар тогтнолын ордны 6 давхарт
15:00 цагт Стратеги академиас хэрэгжүүлж буй “Монгол бахархал” төслийн хүрээнд монголын түүхчид, төрийн өндөр албан тушаал хашиж байсан ахмадууд, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалт хэлэлцүүлэг болно.
6
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд
16:00 цагт "Төр, сүм хийдийн харилцаа ба Үндсэн хуулийн зохицуулалт" лекц болно.
6
"Цэнгэг усны нөөцийн газар, байгаль хамгаалах төв"-д
17:30-22.30 цагт "Загасны нөөцийг хамгаалах менежментийг шинэчлэх тухай" сэдэвт зөвлөлдөх уулзалт болно.
6
Бусад
Монгол-Солонгосын Политехникийн Коллежийн хурлын зааланд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс зохион байгуулж буй “Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа , Эрүүл Ахуйн сургалтын байгууллагуудтай хийх уулзалт, ярилцлага болно. Холбогдох утас: 99845262, 89008368
СЭТГЭГДЭЛ БИЧИХ