Өнөөдөр хонь өдөр
Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 30. Сугар гариг. Билгийн тооллын 1. Зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 05.52 цагт мандаж 20.08 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, мал худалдан авахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавихад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ