"Согтууруулах ундааны хяналтын тухай” хэлэлцүүлэг болно
Төрийн ордонд өнөөдөр хэд хэдэн хэлэлцүүлэг өрнөх юм байна. Тодруулбал, "Согтууруулах ундааны хяналтын тухай” хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд эмнэлгийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хэлэлцүүлэг 14.30 цагаас Иргэний танхимд болно.
,
Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монголын Ноос ноолуурын холбооноос хамтран “Ноос, ноолуурын салбарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл түүнийг даван туулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг 14.00 цагаас зохион байгуулах юм байна.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ