Өргөдлийн байнгын хороо хуралдана
Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхэлж хуралдана. Энэ удаагийн хуралдаанаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн мэдээллийг сонсох, “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэнэ. Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас: “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоол /Засгийн газар 2014.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааг хянан шалгах ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэх юм.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ