“МАНАН” байгуулж, М.Энхболд сайд болох гэнэ үү

img

Саяхан “Хошин шогийн хамт­лагийнхан УИХ-ын чуул­ганд суугаад бид ч жүжиглэнэ гэж гурилддаг юм бай­на даа хэмээн санаа алдаад гар­сан” гэсэн явган шог яриа ца­хим ертөнцөд тархаж билээ. Нээ­рээ ч сүүлийн үед хошин урлагийнхныг 76 гишүүн ажил­гүй болгож, өнөөдүүл нь амьтан хү­ний анхаарал татах гэж ар­гаа барж яваа сураг дуулдана би­лээ шүү. УИХ-ын гишүүдийн эргэн тойрон дахь хуц ухны хэрүүл, О.Баасанхүү том алхдаг уу, Г.Уянга ги­шүүний хөл жижигхэн үү гэд­гийг хэмжсээр 76 гишүүн маань энэ хаврыг ёстой уйдах завгүй өнгөрүүлж байгаа.

5

Өдөр болгон л нэг нь “тэнэг” мэдэгдэл хийж, нөгөөхөө той­рон хэрэл­дэж суудаг болохоор хо­­шин урлагийнхан хийх ажил­гүй бол­лоо гэж санаа ал­дахаас ч яах вэ. Ер нь гишүүд улс орны амьдралд хэрэг­тэй гэхээс илүүтэй ард түмний анхаарлыг намдаа, өөртөө татах асуудлаар улстөрждөг бол­сон. Үүнд нэг их холын жишээ татаад байх шаардлага ч алга. Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” алхах алхмын хүрээнд УИХ-ын гишүүн Зас­гийн газрын сайдаар давхар ажил­лахгүй байх заалтыг Зас­гийн газрын тухай хуульд оруу­лахаар болж, энэ заалтыг 2016 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэхээр оруулж ирсэн. Гэтэл улс төрийн намууд энэ асуудлыг тойрч хэчнээн удаан маргасныг уншигч та надаар хэ­лүүлэх юун. Давхар дээл гэж хэрэлдэж суух хугацаанд ч хэдэн арван чухал хууль бат­лагдаад гарчих хугацаа өнгөрсөн байна. Яг зургаан сар энэ асуудлаар улстөржлөө.

5

Ямартай ч энэ асуудал мар­гаашийн чуулганаар эцэслэгдэх магадлалтай боллоо. Арайхийн улс төрийн хэрүүл намжих нь дээ гэтэл тэгж мөрөөдөх хэ­­рэггүй бололтой. Өөрөөр хэл­­бэл, Ардын намынхан өчигд­рөөс дахиад л нэг хэрэлдэж, уралцах асуудал гаргаж ирдэг юм байна. Одоо энэ асуудлыг тойрч бас хэчнээн үнэт цагаа хумсалж хэрэлдэх юм бол. Даваа гарагт хуралдсан МАН-ын бүлэг энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдээр санал бодлоо нэгтгэхээр хуралджээ. Гэтэл бүлгийн гишүүд хуралдаж байгаад нэг мэргэн санаа олсон нь яамдын тоог цөөлөх. Тоог нь цөөлөөд 10 яамтай болгож, хэдэн яамдыг нэгтгэж нийлүүлээд орхивол эдийн засагт гэрэл тусаад, ард түмний нуруун дээр байгаа үнийн дарамт алга болоод, өргөн хэрэглээний барааны үнэ навс унаад, улс орон маань өр ширнээсээ салаад сайхан болно гэж сэтгэсэн гэнэ ээ.

5

МАН-д бас нэг бөө, удган бай­даг болчихсон юм уу, хаа­шаа юм. Сандал суудалтай л зуу­ралдаж байдаг энэ заваан зан­гаасаа хэзээ сална аа, МАН-ын­хаан. Яамдын тоог цөөлөөд тэнд ажиллаж амьдралаа залгуулж яваа хэдэн зуун төрийн ал­бан хаагчдыг ажилгүй, амьд­рал­гүй болгочихвол эдийн зас­­гаа аварчихна гэж ямар “чөт­­гөр” нь сэтгэдэг байна аа. Ёс­той сэрчихгүй бол сайхан л зүүд, мөрөөдөл байна, М.Энх­болд дарга аа. Эдийн зас­гийг эрчимжүүлэхийн тулд сөрөг хүчин, эрх баригч хоёр ойлголцож ажиллах нь л чу­хал.

5

Эдийн засгийн эргэл­тэд оруулах том, том төсөл хөтөлбөрөө түргэвчилж, УИХ дээр хүлээгдэж байгаа, бод­логын төвшинд шийдэх хуу­лийн төслүүдээ гацаанаас нь гар­гаад, жижиг дунд үйлд­вэ­рийг дэмжих, уул уурхайн ком­па­ниудын хөрөнгө оруулалтыг нааш нь татах талаар ги­шүүд маань олигтойхон ажил­ла­чих­даг бол 10 яамтай ч, 19 яамтай ч адилхан л Монгол Улсын хөг­жил урагшаа явчихна. Улс төрийн “хар хэрүүл”-ээсээ болж хөрөнгө оруулагчдаа хулжааж, сан­дал суудлын төлөөх улс­төр­жилтөөсөө болж эдийн зас­гаа ганхуулаад байна гэдгээ мэд­дэг ухаантан энэ хоёр намд байна уу, ер нь. Засгийн газрын сайдуудын асуудал арайхийн намжиж байхад М.Энхболд нарын найруулсан “хор”-ноос болж одоо 10 яамтай байх уу, 19 яамтай байх уу гэж хэрэлдэх л дутаж гэнэ. МАН-ын далд санааг мэдэж ядах юм ерөөсөө байхгүй. Учир нь аль эртнээс төлөвлөсөн “МАНАН”-г бай­гуулах төлөвлөгөөг хэрэг­жүү­­лэхийн тулд нэг асуудал нам­жихаар дахиад л сандал суудлын асуудлыг хөндөж тавиад байгаа хэрэг. Сөрөг хүчин болсноос хойш МАН дандаа тухтай суух сандлын хэрүүл хийжээ. Засгийн газ­рын сайдуудыг огцруулах, Ерөн­хий сайд Н.Алтанхуягийг огцруулах, Уул уурхайн сайд Д.Ганхуягийг огцруулах гэх мэт. Бүр Эдийн засгийн хөгж­лийн сайд Н.Батбаяраар ч удаа да­раа оролдож байсан.

5

Эцэст нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр дав­хар ажиллахгүй гэх хуу­лийн нэмэлт өөрчлөлтийг өл­гөн авч Засгийн газрыг уна­гах гэж зүтгэж эхэлсэн. Үүндээ нэлээд бат итгэлтэй байсан гэхэд болно. Гэсэн ч Ерөнхийлөгч “МАН зүтгэсээр энэ оны долдугаар сарын 1-ээс гээд батлууллаа ч хориг та­вина” гэдгээ илэрхийлэнгүүт дараагийн хувилбараа гаргаж ирсэн нь дээрх 10 яамтай байх хувилбар. Бямба гарагт Ерөнхийлөгч ярилцлага өгөнгүүт даваа гарагт л тэр асуудлыг босгоод ирж байгаа юм чинь. Мөн ч хурдан ажиллаж байгаа юм шүү. Одоо МАН-ынхан энэ асуудлаар хуулийн төсөл боловсруулж орж ирнэ. Тэгээд дахиад л хэрэлдэнэ. Хуц ухнаасаа халиад одоо юу гэж хэрэлдэх юм бол бүү мэд. Яамны тоог цөөлчихвөл эдийн засгаа аварна гэсэн гаргалгаанд итгэсэн хэсэг бүлэг нь дахиад л улстөржиж гүйсээр эдийн засгийг эрчимжлүүлэх тог­тоолын төсөл бас л үлгэр болж дуусах нь дээ. Тэд МАНАН-гаа байгуулаад Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхайн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яамыг МАН авах тохироо хийх гэж улс төрийн хүрээнд шантааж хийж байгаа “бор шувуу” ч Төрийн ордонд нисч эхлээд багагүй хугацааг үдлээ. Хамгийн чухал гурван салбар. Бас гол мөнгө урсдаг гардаг, МАН-ын гишүүдийн идэж ууж гаршсан салбарууд. Уул уурхайн тендер, их мөнгөний төсөл хөтөлбөр, онгон дагшин хадгалж үлдэх ёстой ч дороо их мөнгө нуусан тэр уул ус, газар нутгууд нүдэнд нь харагдаад унтуулахгүй байгаа бололтой.

5

Их мөнгөний авдрууд дээр суухын тулд тэд юу ч хийхээс буцахгүй байгаа нь хоёр жилийн хугацаанд хийсэн улс төрийн тоглолтуудаас нь харагдлаа. Намын дарга гэх М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт хоёрын хөгийн улс төр Монгол Улсын хөгжилд тус болохоос илүү ус болж байна. Үеийн үед сайд байж, дарга хийж сурчихсан М.Энхболдын муу зан хэзээ ч арилахгүй бололтой.  Албан тушаал авахын тулд юуг ч золиосолж сурсан түүний энэ зан Монгол Улсын хөгжлөөр дэнчин тавихад хүргэлээ. Хатуухан хэлэхэд МАНАН байгуулах мөрөөдлөө биелүүлэх гэж Монголын улс төрийг “хогийн тантан” болгож байна, МАН гэдэг улс төрийн хүчний хэдэн лидерүүд.

5

Б.Тогтох

Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

werty:
m enhboldch idej yyj boloo blgydee, odoo taivan tetgyrtee garval taarana, altanhyagch yalgaa bhgyi chadvargyi nohor heden said nara ydirdad yavaj chadahgyi zailval taarana
2014-05-01
bkyu:
б.тогтохын бичсэн үнэн бол энэ намыг ямар ч үнээр хамаагүй үгүй хийх цаг нь болсон юм биш үү?
2014-04-30
regvel ingey :
huuhdiin farkiig l butsaaagaaad ugchih teguul darga bolgoy chamaig gj hoshgiruulaaad daraa ni kkkkk zohitsuulnaaaa heduuuleee kkkk
2014-04-30
бооги:
энхболд мантуу гэж зөв нэр. гаднах төрхөөрөө ч тэр мөн ажил хэргээрээ ч мантуу
2014-04-30
asdert:
ardchilsan namiin tenguud ingehnil dutjdee zuunii luuvirchintaigaa uvertee orjdee, tegeed jiilgenedee huurhii...
2014-04-30
zochin:
ман бидэнд одоо энэ амьдарч байгаа энэ улсыг өдий хүртэл нь авч явсан юм байгуулсан юман дээр нь та нар зоргоороо тонгичиж байгах биш үз
2014-04-30
??????:
ман болимоор юмаа засгийн газрыг ажлыг нь хийлгээчээ сад-нуудаа. өөрсдөө сайд болж дахиад нөгөө хулгай луйвраа хийх гэж бахардаад байгаа юм уу? өөрсдөө засгийн газартаа өчнөөн сайдтай байгаагүй юм уу? ман эрх барьж байхдаа ядуурлыг бууруулаад, ажилгүйдлийг үгүй болгоод л, юмны үнийг бариад байсан аятай юм хуцаад байх юм. ман бол худалч, хулгайч, луйварчдын үүр биз дээ? бас зүүний үзэлтэй гээд байгаа юм аа бас. тийм л их зүүний нам юм бол өөрсдөө бусдын газрыг дээрэмдэн барилга барьж, улсад татвараа төлөөгүй байж баахан хуяацо оруулж ирэн нөгөө хуцаад байсан үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сангийн аюулгүй байдлаа алдагдуулчихаад тэр нэг юмнуудад нь арга хэмжээ тооцох гэхээр сүйд болж бахардаад шууд хэлж чадахгүй олон аж ахуйн нэгж гэж халхавчлаад байдаг зүүний нам байдаг юм уу? эрх барьж байхдаа өдий төдий булхай луйвар хийснийгээ үгүйсгээд байгаа юм уу? хаашаа юм бэ? одоо тэгж их ухаан орчихоо юу? ард түмний нэр барьж луйвар хийсэн муу хар хулгайч, албан тушаал горьдон шүлсээ гоожуулсан урваач, шарваач г. баярсайхан мэтийн нам дамжсан дүлзэнгүүдээр дүүрсэн хогийн нам ш дээ. ер нь засгийн газарт орох санаатай л чиг үүргийн сайд нар байж болно гэж замаа засаад хуцаад байсан шүү. нэг өглөө босоход л нэг луйврын үг хэлээд засгийн газарт шургачихсан шарвалзаад зогсож байх хулгай нар даа. эрхэм ерөнхийлөгчөө энэ хуульд хориг тавихгүй бол тэнэг хүнд үг бүү дуулга сохор үхэрт худаг бүү үзүүл гэдэг шиг ман-ы луйварчидын шуналын шүлс нь асгараад болохоо байлаа.
2014-04-30
??????:
ман болимоор юмаа засгийн газрыг ажлыг нь хийлгээчээ сад-нуудаа. өөрсдөө сайд болж дахиад нөгөө хулгай луйвраа хийх гэж бахардаад байгаа юм уу? өөрсдөө засгийн газартаа өчнөөн сайдтай байгаагүй юм уу? ман эрх барьж байхдаа ядуурлыг бууруулаад, ажилгүйдлийг үгүй болгоод л, юмны үнийг бариад байсан аятай юм хуцаад байх юм. ман бол худалч, хулгайч, луйварчдын үүр биз дээ? бас зүүний үзэлтэй гээд байгаа юм аа бас. тийм л их зүүний нам юм бол өөрсдөө бусдын газрыг дээрэмдэн барилга барьж, улсад татвараа төлөөгүй байж баахан хуяацо оруулж ирэн нөгөө хуцаад байсан үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сангийн аюулгүй байдлаа алдагдуулчихаад тэр нэг юмнуудад нь арга хэмжээ тооцох гэхээр сүйд болж бахардаад шууд хэлж чадахгүй олон аж ахуйн нэгж гэж халхавчлаад байдаг зүүний нам байдаг юм уу? эрх барьж байхдаа өдий төдий булхай луйвар хийснийгээ үгүйсгээд байгаа юм уу? хаашаа юм бэ? одоо тэгж их ухаан орчихоо юу? ард түмний нэр барьж луйвар хийсэн муу хар хулгайч, албан тушаал горьдон шүлсээ гоожуулсан урваач, шарваач г. баярсайхан мэтийн нам дамжсан дүлзэнгүүдээр дүүрсэн хогийн нам ш дээ. ер нь засгийн газарт орох санаатай л чиг үүргийн сайд нар байж болно гэж замаа засаад хуцаад байсан шүү. нэг өглөө босоход л нэг луйврын үг хэлээд засгийн газарт шургачихсан шарвалзаад зогсож байх хулгай нар даа. эрхэм ерөнхийлөгчөө энэ хуульд хориг тавихгүй бол тэнэг хүнд үг бүү дуулга сохор үхэрт худаг бүү үзүүл гэдэг шиг ман-ы луйварчидын шуналын шүлс нь асгараад болохоо байлаа.
2014-04-30
hahhaha:
ene enkhbold gedeg huniig mongolchuud ug ni televizeer bish oor gazart harj baikh yostoi yasan ichdeggui hun ve mongol ulsiin hun amiin barag 90 huvi ni uzen yadaj baigaa huneer darga tomilchiikhood man nam yu bodoj suudag makhan tolgoitnuud ve
2014-04-30
шудрага иргэн:
бурмаа , батзандан з бол шудрага төрийн түшээд гэдгээ дахин харууллаа. арчаагүй амьтан гэдгээ халтмаагийн баттулга ч харууллаа. баттулга та одоо төрөөс зайлж тэр идэж цуглуулсан ард түмний хөрөнгөөрөө амьдраач. яасан идэж цаддаггүй паразит вэ. тэр хэдэн бөхөө дасгалжуулаад л мөрөөрөө явж байгаа ч. тэр нь танд ч ард олонд ч өлзийтэй бишүү.
2014-04-30
дорж:
энхболдоос дээр хүн үгүй байна
2014-04-30
gerelt:
chi odoo zailaa .m.enxboldoo yasan idej hangagvi * be.
2014-04-30
m.enxbold:
bi uls toroos zailmaar l b.a daan ch chadahgvi b.a ahiad joohon idmeer b.a
2014-04-30
battsengel:
man namiin novshnuudiig zvgeer buruu haruulaad deeliig ni nomorgood yvuulbal taarna haraal idsen novshnuud
2014-04-30
м.энхболдод:
энхболд одоо юу хийсэн гэж телевиз ард түмэндээ өөрийгөө харуулдаг байнаа. би лав ичиж үхнээ.. хотын дарга байхдаа юу ч хийгээгүй. сайд байхдаа юу ч хийгээгүй. нам нь төр барьж байхдаа юу ч хийгээгүй. энхболд харин сайхан таргалсан л байх. ичиж үхмээр юм.
2014-04-30
bilgee:
man nam odoo yah geed bdag b,aa odoo zailaach ee idej handaggvi nobshnuud. gazriin gabaar ormoor lalruud
2014-04-30
zochin:
man 20 jil tur barih hugtsaandaa yuch hiigeegui uursduu hagartlaa bayjaasan novshnuud tefeed odoo ard tumnii tuluu joohon yum hiih geheer sadaa bolood bh yumdaa icheech icheech
2014-04-30
zochin:
man odoo zugeer l bmaar bna hun yum hiih geheer gatsaagaad neeh ard tumendee hairtai dur esgeed ard tumnii tuluu yum hiih geheer saad bolood hetsuu bna. ter byambatsogt bolih heregtei
2014-04-30
fhgu:
enkhboldoo chi hotiin buh gazariig yu bolgoj yu avch yutai bolsonoo meddeg biz dee odoo burhan harj bga bolioo
2014-04-30
ganga:
minii duu naad hooson tolgoitoi humsiin daraltiig hudulguj yah geew dawhar deeleer dalimduulj zasag turuur oroldoh bolomj bgaag oilgohgui humuus zunduu bgaa er ni uv hiij bgaagaa medehgui humuusiin hataasand guideg tegee d bas ih uvm bichij yrinaa burmaagiin huwid uvch chadahgui zunug zalgaj busdiin hool bolj bna daa
2014-04-30
zochin:
ee burhan min enhbold l bitii said boloosoi. tgj uheed yah ve. man bolovsroloo deeshlulvel taarna. odoogin niigemde niitsehgui teneg yum hiiged yabad bhin huurhii
2014-04-30
zochin:
khogii n*nuud mini mongolyn turuur toglokhoo bolioch , mongol ulsyn khugjil ,ard tumnii sain saikhan amidral bidend kheregtei baina , ta naryn awgai , nukhur bolji toglodog chini khangalttay, durakuud
2014-04-30
шударга ёс:
давхар дээлний асуудлаар бурмаа, батзандан 2-ыг 200 хувь дэмжиж байна. ард түмний элч гэдгээ мартаагүй, энэ 2-тоо баяр хүргэмээр байна. ан засгийн газрын тогтвортой байдал алдагдана. үүнээс ард түмэн хохирно гэж хэлээд гоншиноод, матрын нулимс унагаад байхаа болимоор байна. сайд нар гарын үсэг зурах, гадаад дотоод зугаалах, хувийн ашиг хонжоо олох ажлаа л хийдгийг ард түмэн мэднэ. дэд сайд нарын түр орлон гүйцэтгэгчээр томилоход 5 минутын ажил. төрийн ажлын залгамж зарчим энэ. тэд хэдэн жил ч үүрэг гүйцэтгэгч хийнэ. энэ хугацаанд төрийн тогтвортой байдал алдагдана гэдэг зөгнөл. сайд байна уу байхгүй байна уу ард түмэнд чухал биш. битгий ард түмний нэрийг албан тушаалын шуналдаа хутгаад бай алтанхуягаа. ялангуяа алтанхуяг яаралттай огцрох ёстой. худлаа ярьж иргэдээ хуурч, талхнаас өөрийг идэж тансаглаад яахав гэж хэлдэг, сайд агетлагийн дарга нартаа хариуцлага тооцож чаддагүй ийм үлбэгэр, бөөрөнхий, зөвхөн ганц намын ерөнхий сайд хэрэггүй. онцгой комиссын дарга шадар сайд тэрбишдагва, түүний туслах онцгой комиссын орлогч дарга обег-ын дарга дуламдорж нар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадалгүй, гадаад дотоод золголт хийж, зугаацаж яваад шүлхийд 20 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн байхад сайн ажиллаж байна гэж байгаа. тэгэхээр засгийн газарт 20 тэрбум төгрөг юу ч биш болсон. тэгэхээр улс орны эдийн засаг уналгүй яахав. ан давхар дээлээ тайлж чадахгүй бол ман-аас ялгагдах зүйлгүй болно. хэрвээ ман-тай зууралдаад барьцаад байвал ардчилсан нам тарж, эсвэл ман-д дагаар орооч. ардчилсан, ардчилсан гээд хашгираад байдаг мартсан уу. ман-ын нэг сайн зүйл нь төрийн алба ямар байх ёстойг мэддэг. ан төрийн алба гэж юу байдгийг мэддэггүй болохоор ухаалаг төрийг байгуулж чадахгүй
2014-04-30
лхагва:
газарын панзчингаар дахиад тархиа бариулах дутаж гэнэ энэ махан ман толгой цагтаа бас ерөнхий сайд хийж байсан хүнд энэ гээд үзүүлж дурсагдах юм гэвэл дампуурж чихэлдсэн хот л байна мэдээж өөрт нь бол зөндөө мөнгө гүзээ үлдсэн гэдэг нь ойлгомжтой.
2014-04-30
irgen:
ene niitlel shig yumiig ene zasgiin nohduud amihandaa pr daj bichuulsen bh l da kkk yamar ch amidrald oir bish ondog bol tansag hereglee gej helj bgaatai adilhan bn da setguulch ta onoodor bayajchihgui mongo avch eniig bichij bhaar uneheer gedes chini olsoj tolgoig chini ugaaj bgaag medreed ard tumnii irgediinhee ah duu ur huuhduudiinhee toloo uneniig bicheech...
2014-04-30
зочин:
м.энхболд сайд байсан туршлагатай нэгэн сайд харин одоо хийж чадах байх шүү,дэмжлэг хэрэгтэй
2014-04-30