Луганск хотын цагдаагийн газрыг эзлэв

img

Оросын талыг баримтлагчид Украины зүүн хязгаарын Луганск хотын цагдаагийн газрыг эзэлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Жагсагчид өчигдөр тус хотын цагдаагийн газрыг эзэлж, эрхээ тогтоохын тулд тэсрэх бөмбөг, галт зэвсэг хэрэглэсэн тухай гэрчүүд мэдээлсэн байна. Өнөөг хүртэл байраа алдсан цагдаа нар жагсагчдыг тараахын тулд даралттай ус, резинэн сумтай буу ашиглаж байгаа юм.

Энэхүү үйл явдлын дараа тус улсын түр Ерөнхийлөгч Александр Турчинков Оросын талыг баримтлагчид хандаж “Луганск хотыг Орост яасан ч өгөхгүй. Тиймээс хүч хэрэглэхээс өмнө Луганск хотыг буцаан өгөхийг шаардаж байна. Та бүхэнд ганцхан удаа сануулга өгөх болно гэдгийг сануулъя. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандаж хэлэхэд, Украины хэд хэдэн мужид эрхээ тогтоогоод буй Оросын талыг баримтлагч нарыг өөгшүүлэхгүй, санхүүжүүлэхгүй байхыг анхааруулж байна” гэжээ.

Турчинковын мэдэгдлийн дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри “Украин-Орос хоёр зөрчилдөөн, хүйтэн харьцаагаа сайжруулахын тулд хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй. Путин ухамсартай хандаж Украинд ганцхан удаа боломж олгохыг хүсч байна” гэв. Харин Төрийн Думаас Александр Турчинковийн мэдэгдлийг эрс үгүйсгэж, “Украины зарим хотыг эзэлсэн Оросын талыг баримтлагчидтай Орос ямар ч хамааралгүй” гэж мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
manaihan yugaa ch medehgui baij hudalaa medemhiirch baihaar uuriin uls oronoo yaval hurdan hugjuulehee l bodmooor yum. hugjilgui yaduu doroi baigaad baival hezee negen tsagt ukrain baitugai ch yum bolohiig hen medlee.!!!!!!
2014-05-01
dddd:
ter muu avilgach avgai,boxchin 2 ukrainiig ch balallaadaa
2014-04-30
аанөө:
өөрсдийнх нь жагсаалыг америк санхүүжүүлээд хууль ёсны ерөнхийлөгчийг нь унагаа биз дээ. мэхт мэхэндээ гэж.
2014-04-30