Харьков хотын дарга буудуулжээ
Украины зүүн хязгаарын Харьков хотын дарга Геннадий Кернес буудуулсан тухай “Trud.com” мэдээллээ. Тэрбээр өчигдөр “Порше Центр”-ийн өмнө явж байхдаа халдлагад өртөж, цээжиндээ хоёр удаа буудуулсан байна. Ойрын эх сурвалж “Хар багтай 7-8 этгээд хотын даргыг авч явахыг оролдсон ч тэрбээр эсэргүүцэл үзүүлсэний улмаас ийнхүү буудуулсан” хэмээн цагдаагийханд ярьжээ. Цагдаагийнхан хэрэгтнүүдийг орон даяар хайж эхэлсэн байна. Хотын даргын биеийн байдал тааруухан байгаа бөгөөд өнөөдөр Киев хотын төв эмнэлэг рүү шилжүүлэх гэнэ.
Геннадий Кернес нь өмнөх Ерөнхийлөгч Виктор Януковчийн Засгийн газрын үед томоохон албан тушаал хашиж байгаад өнгөрсөн оны зургадугаар сард Харьков хотын даргаар сонгогдон ажиллах болсон юм. Кернесийн дотны анд “Үнэний дуу хоолой” сонины эрхлэгч Мукхоле Добкен “Тус хэрэгт Оросын талыг буруутгахаас илүү Украинчуудыг шалгах хэрэгтэй” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ