“Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” хэлэлцэж эхлэв

img

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд байнгын хорооны 19 гишүүнээс 12 нь хүрэлцэн ирснээр эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр боллоо. Тус байнгын хороо өчигдөр хуралдахаар товлосон байсан ч “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан хойшилсон тул байнгын хорооны хуралдааныг хойшлуулж, өнөөдөр хуралдахаар болсон юм.

,

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт хийлээ.  Дараа нь “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх; “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн үйл ажиллагааг хянан шалгах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

,

Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нүдээ нээгээгээчээ:
монгочуудыг оруулдаггүй гадаадын хөрөгө оруулалттай казино байх хэрэгтэй зортгтой байлдаа . юундаа шийрэг нээд худлаа яриад суугаад байгаа юм бэ
2014-04-30
сайн байна:
зөв шүү... хойд солонгос хүртэл казинотой их төнгө олж байхад..... хар тамхи * гээд худлаа хадны мангаанаас айж юм хийлгэдэггүй худлаа эх орончид монголын хөгжилд садаа болохоо больдооо... тэд нар чинь манайд социализмийн үеээс одоо болтол байгаа шүү . хойшид ч байна..
2014-04-30
ок ок ок:
нүүрс алтнаас хамаагүй их долар олох, аялал жуулчин маш их ихсэх казиногын зөвшөөрөл 2,3 ийг их хурал яаралтай батлаач......
2014-04-30