Элчин сайд, дипломат корпусын төлөөлөгч нарт мэдээлэл хийв

img

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Монгол Улсад суугаа Элчин сайдууд, дипломат корпусын төлөөлөгчдөд Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногийн талаар мэдээлэл хийлээ.

ы

Ерөнхий сайд мэдээллийн эхэнд “Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Монгол улсын Засгийн газраас эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийж хэрэгжүүлэхээр зорьж буй ажлууд нь УИХ-аар батлагдаж байж ажил хэрэг болно. Гэхдээ та бүхэнд бид эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд ямар ажил хийх, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан ямар бодлого явуулах гэж байгаа талаар танилцуулахыг зорьсон” хэмээн онцолсон юм.

ы

Шинэчлэлийн Засгийн газраас өргөн барьсан “Эдийн засгаа эрчимжүүлэх нийт 100 хоног” төлөвлөгөөний төслийг энэ өдрүүдэд УИХ-аар хэлэлцэж байна. Төлөвлөгөөнд таван чиглэлийн 50 гаруй ажлыг ирэх 100 хоногт эрчимтэй хэрэгжүүлэхээр тусгасан. Тухайлбал, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, лизингийн үйлчилгээг өргөжүүлэх, уул уурхайн салбарыг дэмжих, Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг шинэ шатанд аваачих, газар тариалан эрхлэлтийг дэмжих, Төрийн өмчит аж ахуйн нэгжийн хувьчлах ажлыг эрчимжүүлэх, төрийн зүгээс шаардлагагүй хяналт шалгалтыг багасгах, газрыг эргэлтэд оруулах, зээлийн үндэсний дааьгалын корпораци бий болгох, гадаадын хөрөнгө оруулагчдийг дэмжих зэрэг бодлого баримтлах юм.

ы

Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэхийн тулд өрийн удирдлагын шинэ тогтолцоо нэвтрүүлэх, банкуудын гаднаас татах хөрөнгийг хүүгийн татвараас чөлөөлөх, 100 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татаж буй банк бус санхүүгийн байгууллагын ашгийн татварыг тэглэх, эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт татах, гадаадын хөрөнгө оруулагчдад визийнтааламжтай нөхцөл бий болгох, тэдэнтэй тусгайлсан уулзалтууд хийх гэх мэт тодорхой алхмуудыг энэ хугацаанд хийхээр төлөвлөж байна.

ы

Харин уул уурхайн салбарт Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хайгуулын лиценз олгохыг зөвшөөрнө. Өмнө нь хууль зөрчсөн хэмээн түр хугацаагаар цуцлаад байгаа олон тооны лицензны асуудлуудыг нэг тийш нь болгож, Асгатын мөнгөний ордын үйл ажиллагааг эхлүүлнэ. Нүүрсний экспортыг нэмэх, алтны олборлолтыг дэмжих, газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх, БНХАУ-тай хамтарсан нүүрс хийжүүлэх үйлдвэрийн бэлтгэл ажлыг хангахзэрэг цогц арга хэмжээ авна хэмээн танилцулсан.

ы

Дотоодын бүтээн байгуулалтын чанартай ажлуудаа ч энэ хугацаанд эрчимтэй явуулна. Татвар, зээл, лизингийн үйлчилгээгээр үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Эдгээр бүх ажлын уялдаа, гүйцэтгэлийг байнга хянахын тулд Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл тогтмол ажиллана гэж Засгийн газрын тэргүүн танилцуулаад дипломат төлөөлөгчид болон гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагынхны сонирхсон асуултад хариулт өгсөн. Тэд эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногт хийх гэж байгаа ажлын үр дүн болон хайгуулын лиценз олгох талаар асуусан. Ерөнхий сайд хариуд нь эдийн засгаа эрчимжүүлэх ажлыг УИХ-аар батласан даруйд ажил хэрэг болгон, эрчимтэй ажиллана. Лицензны хувьд өмнөх Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор хууль зөрчсөн гэх 100 гаруй лицензийг хуулинд нийцүүлэн шийдвэрлэнэ хэмээн хариулт өглөө. Мөн энэ үеэр гадаадын хөрөнгө оруулагчдад шаардлагатай мэдээлэл түгээдэг судалгааны байгууллагын монгол дахь төлөөлөлүүд өөрсдийн сонирхсон асуултад хариулт авсан юм.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yyyyyyyyyyyyyyyyyyy:
suhbaatriin talbai deer *emeer bn
2014-04-30