Баялаг бүтээгчдээ "ногоон паспорт"-той болгохыг дэмжив
Засгийн газраас өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор үдээс хойш үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг тогтоолын төсөлд тусгагдсан 23 арга хэмжээний нэг болох "Хөгжингүй орны иргэд болон гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн зориулалттай болон олон удаагийн визний дэглэмийг тааламжтай, урт хугацаатай болгох" тухай заалтыг дотоодын баялаг бүтээгчдэд илүү ашигтай байдлаар томъёолох талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт санал гаргасан юм. Өөрөөр хэлбэл, "Дотоодын аж ахуйн нэгж, компанийн захирлуудад албан паспорт буюу бидний нэрлэж заншсанаар ногоон паспорт олгох замаар гаднаас хөрөнгө технологи оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлэх" гэсэн агуулгыг нэмж оруулах санал гаргасныг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ