Х.Тэмүүжин чулуу мэддэггүй
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр Гэмт хэргийн тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Гэр бүл, найз нөхөд, ажил, бизнес, улс төрийн ажил гээд нийгмийн бүх харилцааны үйл ажиллагааг зохицуулж байдаг хоёр чухал хуулийн төсөл өргөн барьсан хэмээн сайд тодотгож байсан.
ххх
Энэ үеэр сүүлийн үед цахим ертөнцөөр тархаад буй нэгэн мэдээлэлд Х.Тэмүүжин сайдаас хариулт авсан юм. Түүнийг “Морин жилийн өнгө-2014” үзэсгэлэн худалдаанаас 98 сая төгрөгөөр хөөрөг худалдан авсан гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар өөрөөс нь тодруулахад "Надад 98 сая төгрөг байхгүй. Мөнгө байлаа гэхэд би чулуу худалдаж авахгүй. Би чулуу мэддэг ч хүн биш" гэсэн хариултыг өгнө лээ.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ