Нүүрсний урьдчилгаанд 17.4 сая ам.доллар авчээ

img

Энэ сард уул уурхайн салбарт олон үйл явдал өрнөлөө. Иймээс өнөөдөр салбарын яамнаас зохион байгуулсан “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр геологи, газрын тос, уул уурхайн салбарт хийгдсэн ажлуудаа танилцуулсан юм. Хуралд салбарын дэд сайд болон яамны газар хэлтсийн дарга нар оролцлоо. Энэ сард хийгдсэн ажлуудаас товч дурдвал, “Эрдэнэс Тавантолгой” ХК “Shenhua Bayannaoer Energy” компанитай байгуулсан гэрээнийхээ дагуу 450 мянган тонн нүүрсийг тонн тутмыг нь 48.5 ам.доллароор нийлүүлэхээр болсон. Иймээс нийт үнийн дүн болох 21.8 сая ам.долларын 80 хувь нь буюу 17.4 сая ам.долларын урьдчилгааг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн данс руу шилжүүлжээ. Цаашид “Shenhua Bayannaoer Energy” компанид нүүрс тогтмол нийлүүлэх борлуулалтын гэрээ хэлэлцээрийн шатанд явж буй юм байна. Түүнчлэн манай улсын нүүрс импортлогч томоохон компаниуд хамтран Хятадын “Шенхуа” компанитай “Гашуунсухайтын төмөр зам” байгуулах гэрээнд дөрөвдүгээр сарын 7-нд гарын үсэг зурж, энэ оны эцсээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа билээ.

1

Нүүрсний салбарт хийгдсэн бас нэгэн ажил нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэх үүднээс Хилийн боомтын тухай хуулийг энэ сараас эхлэн мөрдөж, Боомтын захиргааг байгуулан ажиллаж буй аж. Энэ хүрээндээ нүүрс тээвэрлэж буй жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлэн, Гашуунсухайтын боомт дээр шинээр 8 автомашин нэмж явуулсан, хил гааль дээр шаарддаг бичиг баримтуудыг цөөлсөн зэрэг олон арга хэмжээг авчээ.

Мөн энэ сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болжээ. Тус хууль нь одоо мөрдөгдөж буй хуулийн үндсэн зарчмыг хөндөхгүй, хөрөнгө оруулагчийн эрхэнд халдахгүйн дээр баялгийн эзэн болсон ард түмний эрх ашгийг дээдэлсэн талаар дэд сайд О.Эрдэнэбулган ярилаа. Хуулийг шинэчлэх болсон шалтгааныг Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод тусгасан эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтод хүрэхтэй холбоотой аж. Салбарын хэмжээнд болсон бас нэгэн томоохон үйл явдал нь Асгалтын мөнгөний ордын ТЭЗҮ-г шинэчлэн, эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон. Тодруулбал, тус ордын тусгай зөвшөөрлүүдийг “Монголросцветмет” ХХК эзэмшдэг хэдий ч санхүүгийн боломжгүйгээс үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрсэн. Иймээс Засгийн газраас Асгатын мөнгөний ордыг Уул уурхайн яаманд харъяалуулсан байна.

1

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ccdf:
yun uridchilgaa ve dahiad or yy?
2014-04-30