Бейонсиг зэмлэж, “Time” сэтгүүлийг буруутгав
Энэ сарын 25-нд “Time” сэтгүүл дэлхийн нөлөө бүхий 100 эрхмийг шалгаруулсан билээ. 2014 оны онцлох 100 эрхмийг дуучин Бейонси тэргүүлсэн юм. Иргэд “Time” сэтгүүлийг буруутгаж, нэг талд үйлчилж, гавъяа байгуулаагүй хүмүүсийг нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтад оруулсан хэмээн шүүмжилжээ. Тэр тусмаа дуучин Бейонсиг тус жагсаалтыг тэргүүлсэнд орон орны болжморууд дургүйцлээ илэрхийлж, “Time” нөлөөгөө сайжруулж, нэр хүнд олохыг тулд ихэвчлэн олны танил эрхмүүдийг сонгож, жинхэнэ баатруудыг хөшигний ард үлдээж байна гэжээ.
1
АНУ-ын болжморууд “Бейонсиг АНУ-ын экс тагнуулын ажилтан Эдвард Сноудан, Барак Обама, Ромын хамба ламтай Францис, Хиллари Клинтон, Малала, Путин гэх хүмүүстэй энэ тэнцүү, тэднээс илүү байж чадсан уу” хэмээн жиргэсэн тухай “Hollywood.com” мэдээллээ.
Их Британи болон Украины зарим болжморууд Украины түр Ерөнхийлөгч Александр Турчинковыг 100 эрхэмд багтаагүйг гайхаж буйгаа бичжээ. Тэд Оросын түрэмгийллийг цээжээрээ хамгаалж буй мэргэн удирдагчийг тодруулаагүйд харамсч буйгаа илэрхийлсэн байна.
Харин “Facebook”-чид дуучин бүсгүйг нөлөө бүхий эрхмээр шалгарсаныхаа дараа хөтлөгч Опрагаас уучлалт гуйсан явдлыг зэмлэж “Өөртөө итгэлгүй нэгэн” гэв.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ