Боловсролын салбарт баримтлах бодлогыг батална
УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр БШУ-ы сайд Л.Гантөмөр Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барив.
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын шинэчлэн найруулсан төсөлд боловсролын салбарт урт хугацаанд тогтвортой баримтлах бодлого, стратегийг тодорхойлон бүх нийтэд тэгш, хүртээмжтэй, чанартай, олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байх, боловсролын салбарт сайн засаглал, боловсролын салбарын удирдлагын мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх, эх хэл, түүх уламжлал, гадаад хэлний сургалтын үндэсний бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тусгасан байна.
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого шинэчлэн батлагдсанаар боловсролын чанарын баталгааг хангах, олон улсын түвшинд өрсөлдөх чадвар бүхий боловсролын үйлчилгээг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс боловсролын салбарын хууль тогтоомжид өөрчлөлтүүд орох ажээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ