Ерөнхийлөгч "Чингис" бондын зарцуулалтыг танилцуулахыг үүрэг болгов

img

ҮАБЗ-ийн 2014 оны гуравдугаар сарын 11–ний өдрийн ажлын уулзалтаарулс орны санхүү, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар холбогдох сайдын мэдээллийг сонсч, “Чингис” бондын хөрөнгийн зарцуулалтын талаар ҮАБЗ-д албан ёсоор танилцуулах нь зүйтэй гэж үзсэн билээ. Үүний дагуу Эдийн засгийн хөгжлийн яамнаас албан бичгээр “Чингис” бондын зарцуулалтын талаарх мэдээллийг ҮАБЗ-д ирүүлсэн боловч тодорхой дүгнэлт хийж шийдвэр гаргахад хангалтгүй байна хэмээн үзжээ.

5

Иймд ҮАБЗ-ийн 2012 оны арванхоёрдугаар сарын гуравны өдрийн “Засгийн газрын үнэт цаасны талаар авах зарим арга хэмжээний тухай” 28/20 дугаар зөвлөмжийн биелэлтийг заалт нэг бүрээр гаргаж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд ҮАБЗ-ийн тавдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанд албан ёсоор танилцуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Засгийн газарт үүрэг болголоо.

5

Уг зөвлөмжийн биелэлтийг танилцуулахдаа бондын зарцуулалт, эргэн төлөлт, тавих хяналтад шаардагдах нэмэлт эрх зүйн орчинг бүрдүүлсэн болон бондоос төсөл, хөтөлбөр сонгон санхүүжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байдал, бондын хөрөнгөөр Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдал, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг тэргүүн эгнээнд санхүүжүүлсэн байдал,бондоос нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт нь тухайн төслийн нийт санхүүжилтийн гуравны нэгээс хэтрэхгүй байх тухай зөвлөмжийн 2.3-ын заалтын хэрэгжилт,бондоос санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгохдоо ил тод, хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлсэн болон бондоос санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь заасан хугацаандаа хэрэгжиж байх зарчмыг хэрэгжүүлсэн байдал,бондоос санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн сонголтыг иргэний хяналтан дор хэрэгжүүлсэн байдал зэргийг тусгахыг чиглэл болгожээ.

5

Мөн “Чингис” бондын зарцуулалт, үлдэгдлийн дэлгэрэнгүй тайланг хавсаргах,“Чингис” бондыг ирэх гурван жилд эргэн төлөх эх үүсвэр, хуваарийг тодорхой болгохыг үүрэг болгосон байна.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ан-ын хөрөнгийн эрх мэдэлтэнгүүд наад мөнгий чинь аль эрт авдрандаа хийгээд, гадаадад байр сав аваад дашин шог болгосон байхаа, орйтсон борооны хойноос цув нөмөрч байгаа юм биш үү? ерөхнийлөгчөө. ер нь төрд ахиухан суудал авсан аль ч намынхан идэж ууж цаддаггүй юм байхдаа, гэдэс нь хагарах вий дээ.
2014-05-01
kkkk:
anhnaasaa hyanaad yavah baisan yum
2014-04-30
шударга ёс:
давхар дээлний асуудлаар бурмаа, батзандан 2-ыг 200 хувь дэмжиж байна. ард түмний элч гэдгээ мартаагүй, энэ 2-тоо баяр хүргэмээр байна. ан засгийн газрын тогтвортой байдал алдагдана. үүнээс ард түмэн хохирно гэж хэлээд гоншиноод, матрын нулимс унагаад байхаа болимоор байна. сайд нар гарын үсэг зурах, гадаад дотоод зугаалах, хувийн ашиг хонжоо олох ажлаа л хийдгийг ард түмэн мэднэ. дэд сайд нарын түр орлон гүйцэтгэгчээр томилоход 5 минутын ажил. төрийн ажлын залгамж зарчим энэ. тэд хэдэн жил ч үүрэг гүйцэтгэгч хийнэ. энэ хугацаанд төрийн тогтвортой байдал алдагдана гэдэг зөгнөл. сайд байна уу байхгүй байна уу ард түмэнд чухал биш. битгий ард түмний нэрийг албан тушаалын шуналдаа хутгаад бай алтанхуягаа. ялангуяа алтанхуяг яаралттай огцрох ёстой. худлаа ярьж иргэдээ хуурч, талхнаас өөрийг идэж тансаглаад яахав гэж хэлдэг, сайд агентлагийн дарга нартаа хариуцлага тооцож чаддагүй ийм үлбэгэр, бөөрөнхий, зөвхөн ганц намын ерөнхий сайд хэрэггүй. онцгой комиссын дарга, шадар сайд тэрбишдагва, түүний туслах онцгой комиссын орлогч дарга, обег-ын дарга дуламдорж нар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадалгүй, гадаад дотоод золголт хийж, зугаацаж яваад шүлхийд 20 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн байхад сайн ажиллаж байна гэж байгаа. тэгэхээр засгийн газарт 20 тэрбум төгрөг юу ч биш болсон. улс орны эдийн засаг уналгүй яахав. ан давхар дээлээ тайлж чадахгүй бол ман-аас ялгагдах зүйлгүй болно. хэрвээ ман-тай зууралдаад барьцаад байвал ардчилсан нам тарж, эсвэл ман-д дагаар орооч. ардчилсан, ардчилсан гээд хашгираад байдаг нь хоосон зүйл, албан тушаалын төлөө бололтой. ман-ын нэг сайн зүйл нь төрийн алба ямар байх ёстойг мэддэг. ан төрийн алба гэж юу байдгийг мэддэггүй болохоор ухаалаг төрийг байгуулж чадахгүй. ерөнхийлөгч давхар дээлийг тайлуулна гэж хууль санаачилсан хүн. нэгэнтээ сайд гэдэг чинь уих-ын гишүүний чөлөө заваар хийдэг ажил биш гэж ман-ынханд уурсаж байсан. 2009 онд давхар дээл тайлуулах асуулыг хөндөж байсан хүн. юу юугүй давхар дээлээ тайлах гэхээр арай чангаахгүй байлгүй. ерөнхийлөгч хэрвээ хориг тавибал давхар дээл тайлуулна гэж 2009 оноос хойш хий шоудаж, хошгоруулж, ард түмнийг хуурч байсан болох нь. ерөнхийлөгч аль нь вэ гэдгээ батлах цаг болж. ард түмэн ч улсын еөрөнхийлөгч үү, ан-ын ерөнхийлөгч үү, хий хошгоруулагч уу гэдгийг мэдэж авна.
2014-04-30