Математикийн хүрээлэн 40 жилийнхээ ойг тэмдэглэв

img

МУИС-ийн дэргэдэх Математикийн хүрээлэнгийн 40 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байранд боллоо.

өа

Математикийн хүрээлэнгийн захирал Монгол Улсын Төрийн соёрхолт, математикийн шинжлэх ухааны доктор, профессор Р.Энхбат үг хэлснээр ойн арга хэмжээ эхлэв.

өа

МУИС-ийн дугуй танхимд Монголын математикийн салбарын шилдэг эрдэмтэн, судлаач, академич, доктор, профессорууд болон энэхүү салбараас төрөн гарсан улс төр, нийгмийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн байлаа.

өа

Монгол Улсын ардын багш, профессор Л.Шагдарын санаачлагаар тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолын дагуу 1974 онд Математикийн хүрээлэнг ШУА-ийн дэргэд байгуулсан1997 онд Засгийн газрын 31 дүгээр тогтоолоор МУИС-ийн харъяанд шилжүүлсэн байна.

өа

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ