
Төмөр замын тээврээр оны эхний 11 сард 16783.2 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 3540.0 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1500.6 мянган тонн буюу 9.8 хувь, зорчигчдын тоо 300.5 мянган хүн буюу 9.3 хувиар өсчээ.
Төмөр замын тээврийн салбарын орлого оны эхний 11 сард 354.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 82.6 тэрбум төгрөг буюу 30.4 хувиар өсчээ. Агаарын тээврээр мөн хугацаанд 2.6 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 525.5 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1.1 мянган тонн буюу 71.5 хувь, зорчигчдын тоо 160.8 мянган хүн буюу 44.1 хувиар өсчээ. Тус салбарын орлого 149.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 44.2 тэрбум төг буюу 41.8 хувиар нэмэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ