Хурандаагийн засаглал

img

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрөгч даваа гаригт хуралдаж хуралдаж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахгүй гэсэн шийдэлд хүрсэн билээ. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлаар хуралдаж, тус байнгын хороонд харьяалагддаг 19 гишүүний 13 нь /санал өгсөн нь 15/ түүнийг огцруулахаар дэмжсэний дараа шүү дээ. Хэрэв УИХ-ын нэгдсэн чуулган өнгөрөгч баасан гаригт буюу байнгын хороо хуралдсаны маргааш уг асуудлыг хэлэлцсэн бол магадгүй Х.Тэмүүжин сайд өдийд тамгаа өгч байх байсан биз.

,

Байнгын хороо, намын бүлэг хоёр дээр хоёр өөр шийдэлд хүрсэн уг асуудлыг маргааш нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Хэдийвээр УИХ-д 34 суудалтай Ардчилсан намын бүлэг уг асуудлаар нэгдсэн шийдвэрт хүрсэн ч чуулганы хуралдаанаас ямар үр дүн гарахыг урьдчилан хэлэх аргагүй. МАН-ын 25 гишүүн эсрэг байр суурьтай байгаа. Хэдий хувь хүнийхээ хувьд гутамшигтай байвч намынхаа шийдвэрийг дагана, сөрөг хүчин сөрөх л үүрэгтэй шүү дээ гэдгээ тус намын гишүүд хэлж байгаа. Тэдний хувьд Х.Тэмүүжиний хийж буй шинэчлэл зогсох эсэх огтхон ч хамаагүй. Харин Засгийн газар тогтворгүй байх нь сөрөг хүчинд ашигтай. Ийм ил тодоор зорилгоо хэлж байгаа сөрөг хүчнийг буруутгах аргагүй. Ер нь бол “муухай харлаа”, эсвэл “таалагдахгүй байна” гээд ч кноп дарах эрх нь тэдэнд бий юм чинь.

Харин Засгийн газарт хамгийн олон суудал эзэлж, хариуцлага хүлээж байгаа Ардчилсан намын гишүүд, ялангуяа танхимынх нь сайд нар Байнгын хорооны хуралдаан дээр кабинетийнхаа нэг гишүүний эсрэг санал өгсөн нь олон нийтийн гайхшийг төрүүлсэн. Хэдийвээр Ардчилсан намын бүлэг “Х.Тэмүүжинг огцруулахгүй” гэдэг шийдэлд хүрцгээсэн ч нэгдсэн чуулганаар Байнгын хорооноос гарсан огцруулах тухай шийдвэрээр л санал хураалгаж таарна. Нэгэнт уначихсан саналыг дараачийн шатны хэлэлцүүлгээр босгож ирэх хэцүү гэдгийг өчигдөр “давхар дээл тайлах” асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гарсан шийдвэр бэлхнээ харуулсан билээ.

Хоёрдугаарт, өмнө нь Байнгын хороон дээр санал өгсөн Ардчилсан намын зургаан гишүүн нэгдсэн чуулган дээр дахиад огцруулах товчлуур дарахгүй гэх баталгаа байхгүй. “Х.Тэмүүжинг огцруулахгүй” гэсэн Ерөнхийлөгчийн амлалтын хажууд тэдний өмнө байгаа товчлуур илүү бодитой эрх мэдэл юм. Тиймээс хууль зүйн салбарын шинэчлэлийг түүчээлж яваа Х.Тэмүүжин сайдын хувь заяа хэрхэх нь тодорхойгүй, хүзүүндээ олстой хэвээр яваа гэсэн үг. Маргаашийн нэгдсэн чуулган хүртэл.

Гэхдээ олон нийтийн хувьд хэний хүзүүнд олс байхаас илүү олсны үзүүрийг хэн атгаж байна гэдэг асуулт анхаарал татаж, түгшүүр төрүүлж байна.

Учир нь Х.Тэмүүжин сайд одоогоос сар хагасын өмнө өөрийнх нь удирдлагад ажилладаг цагдаагийн байгууллагын зарим албан тушаалтнууд өөр дээр нь “гүйцэтгэх ажил” явуулсан тухай мэдээллийг хэвлэлээр цацсан. Бүтэн гурван сарын өмнөөс эхэлсэн гэж байгаа. Ямар шалтгаанаар гэдгийг нь өөрөө ч мэдээгүй, цагдаагийнхан ч тайлбарлаагүй. Гэнэт л нэг өглөө “Хууль зүйн сайд хар тамхины бүлэг хэрэгтэнтэй холбоотой” гэх нэг эх сурвалжаа нууцалсан, ижил утгатай мэдээллийг өдөр тутмын зарим сонинууд дугаар алгасалгүй тавьж эхэлсэн билээ.

,

Уг нь УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдгээр түүний захидал харилцаа, утсан холбоо, гэр орон, албан өрөө гээд бүгд хамгаалагдсан байдаг. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь УИХ-аас түдгэлзүүлээгүй тохиолдолд хэн нэг этгээд төрийн нэр бариад түүнийг зөрчиж болохгүй л гэсэн үг. Тэр тусмаа сайд өөрөө “УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, тагнаж чагнасан явдал нь хууль зүйн үндэстэй эсэх талаар шалгаж өгнө үү” хэмээн прокурорт хүсэлт гаргачихаад тэр шалгагдаад явж байтал УИХ-ын байнгын хороо гэнэт нэг өдөр ажил тарсан хойно ухасхийж хуралдаад огцруулах шийдвэр гаргачих жишээтэй.

,

Уг нь бол хууль журмынхаа дагуу Хууль зүйн сайд дээр явуулсан гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн үндэстэй эсэх талаар эхэлж шалгах, дараа нь гүйцэтгэх ажлын явцад авагдсан мэдээлэл үнэнд хэр нийцэж байгаа эсэх талаар ярих ёстой л доо. Үүний дараа Х.Тэмүүжин сайдын огцруулах эсэх асуудлыг ярьж болно. Гэтэл гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан цагдаагийн хурандааг саатуулах сургаар Монголын төр тэр аяараа ганхах нь тэр. Монгол “цагдаагийн вант улс” болсон гэдэг үнэн байна. Хөрөнгөжсөн хурандаа нарын хүч чадал, тэднийг цагдаагаас зайлуулах шалтгаан ч бас энэ юм байна. Хэрвээ Монголын төр цаашдаа хуульгүй цагдаадаа дөрлүүлээд, хуультай болгох гэсэн хэн нэгнийгээ барьж идээд явах юм бол нөгөө өнөөдөр Хууль зүйн сайдаа хэн ч биш болгож чадаж байгаа цагдаагийн хэдэн хурандаад маргааш 76 гишүүн юу юм бэ? Юун УИХ-ын гишүүний халдашгүй байдал энэ тэр. Хурандаа нарын “захиалсан хөгжмийг” тоглоод явж байгаа УИХ-ын гишүүд өөрсдөө дараачийнх нь хохирогч болохыг хэн үгүй гэх юм. Нэг УИХ-ын гишүүнийг тагнасан цагдаагийнхэн нэлээн хэдэн улс төрчийг, цаашлаад төрийн гурван өндөрлөгөө ч тагнаж чагнаагүй гэх баталгаа хаана байна. Өнөөдөр чагнаж мэдсэнээ маргааш аль нэг улсын Элчин лүү бариад гүйхийг хэн байг гэх юм.

Харин ч Х.Тэмүүжин гэдэг хүн улс төрд харьцангуй шинэ, залуу хүн гэдэг утгаараа энэ хэмжээний эрсдлийг өөр дээрээ аваад өөрчлөлт хийх гэж зүтгэж байгаа нэгэн. Ер нь тэгээд ч цагдаагийнхны тагнаж чагнасан хэрэг ганц Хууль зүйн сайдаар зогссон гэж хэн хэлээд байгаа юм. Өмнө нь хувийн өмч, хөрөнгө чинээтэй хэсгийг нь тагнаж чагнах замаар “но”-г нь атгаж, үүгээрээ далайлган бизнесийг дээрэмдэж, хөлжиж бэлждэг байсан нөхдүүд энэ арга хэрэгслээсээ хагацахдаа хүрээд ирэхээр Монголын улс төрөөр, бүхэл бүтэн улс төрийн намаар хүртэл наадаж эхэллээ л дээ.

Б.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

neeree :
unen shuu dee.ene olon biznesiin buleglel tur zasagt orson baihad yaj uls oron hugjij ard irged yaduuralaas garah ve dee.urd umnohoosoo ilt amidral ni dordood bgaa ard tumen ih buhimdaj bna. deer ni shinechilel hiij bgaa nertei baahan huniig ajil gui bolgoj bna.hurandaa nar bayn bna geed baih yuam haana ted nar ondor ondor barilga bariad bgaa gej ih hurald suugaa baychuudiin hajuud ed nariin gants neg zuslangiin baishin yu yum ve.
2014-05-12
тэмуужинг дэмж:
тэмүүжин сайдын хэлээд байгаа нь үнэхээр үндэслэлтэй шүү.монгол “цагдаагийн вант улс” болсон гэдэг үнэн.өнөөдөр сайдаа хэн ч биш болгож чадна гэдэг чинь маргааш чамайг хүн биш болгож чаднаа л гэж занаж байгаа хэлбэр ш дэ. тэмүүжин сайдыг дэмжих хэрэгтэй шүү. дахиад ингэж зүтгэх хүн гарч иртэл хэцүү шүү.олон түмэн минь та нарын нүд хурц шүү дээ.цагдаагийн дарга нар сурсан зангаараа зохиомол хэрэг гаргаж сайдаа гутгэж байна тэд сайдаа чагнаж мордож гутгэж чадаж байгаа юм чинь жирийн иргэдийг амархан золиослодог байхаа тийм учраас иргэд тэмуужинг дэмжээд байгаа юм....
2014-05-01
zochin:
saidig solih heregtei mun ch ih bantan tarilaa shvv dee
2014-05-01
цагдаа:
чагнасных нь гавъяа, чагнуулсных нь хохь за юу
2014-05-01
монгол:
монголийн мафи бол цагдаагын хурандаа нар гэж боддог .хүний өөн дээр тоглолт хийж асар их мөнгө хураасан хүмүүс цагдаагын хурандаа нар. тэмүүжингийн шинэжлэлийг монголын эгэл хүмүүс дэмжээд мафийн гишүүн хурандаа нэр эсэргүүцэж байна даа
2014-05-01
иргэн:
чалчаа яриа байна
2014-05-01
зочин:
болд зөв хэлсэн байна .наад хурандаа нар чинь хүн алахаас буцахгүй гарууд шүү болгоомжтой байгаарай.
2014-05-01
20 jil:
20 jil ard tumnee aidas khuidest avtuulj zokhiomol khereg uusgej idej uuj shudarga bish mongond uilchilj yvsan tsagdaa khuuliinkhan odoo shaldaa buuj dee. ene bukhen oorchlogdokh tsag ni bolsniig kharuulj baina. tsagdaagiin khurandaa khuuliin khulgaich nar shoron luugaa toniltsgoo. ard tumen ta nart ugaasaa durgui. ene olon jil ta nar ard tumenii itgeliig daasangui. shine zaluu khumuus bukhniig oorchilno. udakhgui ard tumen tsagdaa khuuliinkhanaa khundeldeg bolno.
2014-05-01
ииии:
тэмүүжинтэй хамт байнаааа
2014-05-01
ynshigch:
ter hurun* geed helsen hun ni nereer ni todorhoi heleed neg mur bolgooch dee,dytyy alsan mogoi shig sensaats uusgeed hayahaa bolioch
2014-05-01
baagii:
temuujin said ochigdur tv-eer nuguu busguig tanidag meddeg l gej yrij bnlei. tegeheer undesgui zuil bish bololtoi dogoo
2014-05-01
12345:
ямар ядарсан нийтлэл вэ
2014-05-01
majhsdh:
an iinkhan sain sudalj baij temujingee omoorooroo suuld ni amaa barijvaa mongold heregjikh tsag ni boloogui huuliig arai ert gargaj baigaa yum bish biz busad huuliudtai zokhitsokhgui zorchildoon uusne gedgiig tootsooroi ene huulias bolj irekh 8 jill mongold amidarch chadakhgui bolno shuu
2014-05-01
eo eo ineedtei yum:
ter zaluu geed baigaa said chini haragdah baidlaaraa l baihgyi yu. nas ni 40 ali hedyin heviisen hugshin gar shyy dee. bi lav hudlaa bolon buzard avsan gej sonsson ter saidiig.
2014-05-01
zocnin:
xetsuu dee manai xuuli snuux frokuror tsagdaa bugd l mestee asniglaj umjax zorilgotoi aimtad.
2014-04-30
boldoo :
temuujingiin. shuud.mn odoo suulchin udaa umuurch baina . margaash tanai said ogtsorch daraagiin alham bol huuliin baiguulaga tuuniig shalgah bolno.

o.b aa:
uhsen hoinooo ter horongolog geed baigaa hurandaa nart chin yuch baidaggui yum ,minii naiz hurandaa,tuund lav horongo baihguig bisain medne
2014-04-30
ggggg:
said ogcruulahiig eronhiilogch meddeg yum uu,har tamhichintai oroocoldson huuli zuin said baij boloh uu,parlamentiin gishuun yamar knop darahiig n nam n meddeg yum bol songuuli yavuulah hereg bna uu,ah budaa bolloo,ard tumnii itgeliig aldaj guicsen odoo sehehees ongorson,ard tumen bol chihert huuragddag jaahan huuhed bish,itgel aldarsan bol guicee,2016 ond ah iin bondoos idsen nohduud olnooroo deelee nomroh baihdaa,tsahilgaan stanc baihgui,tomor zam baihgui,huviin hevshilee bainga haraaj doromjilno,yasan sonin ardchilal ve
2014-04-30
telmen:
tagnuuliin erdene ee chini tsagdaagiin hurandaa nartai sulbeldej bilegtiin tu*laar ajillagaa yabuulj barigdaad halagdsan gesen nuhduud mini odoo ami tavitlaa huuliin tsoorhoig hudlaa zalj ugunu duu hu
2014-04-30
тэмүүжин :
хөөрхий дөө хөрөн* хурандаа нар гээд л байгаа юм. элбэгдорж тэргүүтэй олигархуудын хөрөнгөний хажууд цайны халбагаар хутгахад юу ч үлдэхгүй шүү дээ. олон түмэн минь та нарын нүд хурц шүү дээ. хэн гэгч цагдаагийн хурандаад үл хөдлөх хөрөнгө байна тоочооч, шалгуулаач, арай ч дэндлээ. ард түмнээ тарвага болгож хошгируулдаг элбэгдорж, хүн алсан хэрэгт ял эдлээд суллагдсан алуурчин сайд эрдэнэ нарын гаргасан хөрөн* хурандаа хэмээх хэллэг үнэхээр өндрөө авчээ. шудрагаар 30 гаруй жил төрд зүтгэсэн маш олон шудрага хурандаа нарыг шавхайтай хутгах нь хэнд ашигтай байсан юм бэ. цагдаагийн хурандаа цолтой хүнийг таньдаг хамаатан садан найз нөхөд зөндөө байгаа биз дээ. бодит үнэнийг олон түмэнд хэлж үнэнийг гаргаж тавих цаг нь болсон байна.
2014-04-30
дэмжигч иргэн:
яасан их хэрүүл вэ үтэр түргэн монгол төрөөс энэ их хэрүүлийг алга болгох юмсан төр засаг хаана байнаа одоо нэг төрийн төмөр нударга хэрэгтэй болжээ дээ янз нь
2014-04-30
дорж:
ажлаас 2012 онд халагдаж оорчлогдсон хурандаа нар уе уе сэм уулзаж билэгт тэмуужин нарыг унагах талаар их хор найруулж бгаа баттай мэдээ бн.тэд 2013 онд америкийн сан-дегод,2013-11 сард тэрэлжд 15 хун уулзсан гэнэ
2014-04-30
зочин:
1аймгийн цагдаагийн дарга болоод л тэр жилээ л хотод нилээн үнэтэй 3ас 4өрөө 2 байртай болж байгааг юу гэж ойлгох уу? энэ бол хөрөн* хурандаа нарын хамгийн ойрын жишээ ш дэ. нүдэнд харагдаж байгаа нь энэ тэрнээс цааш юу ч байж мэднэ дэ. тэгэхлээр тэмүүжин сайдын хэлээд байгаа нь үнэхээр үндэслэлтэй шүү. өнөөдөр сайдаа хэн ч биш болгож чадна гэдэг чинь маргааш чамайг ч гэсэн хэн ч биш болгож чаднаа л гэж занаж байгаа хэлбэр ш дэ. тэмүүжин сайдыг дэмжих хэрэгтэй шүү. дахиад ингэж зүтгэх хүн гарч иртэл хэцүү шүү.
2014-04-30
ыыыы:
махан толгой хурандаа нарыг нам дар
2014-04-30
иргэд:
ta nariin umuuruud baigaa ter said chin say shuud nevtruulgeer orood uuruu amaaraa ter har tamhichin yankhantai holbootoi baisan gedgee helchlee shuu dee.. tiim l tsever baihiig hicheesen yum bol ankhnaasaa yah gej ter khulgaich huuhentei holbogdson yum be... hun zoriud uulzuulsan baina ch geh shig aria l bish yum aa..
2014-04-30
hmmm:
ter muu halalgdsan tagnuuleiin ded darga chin ulaan zaim tagnakh ajilgaa yavuulagui geed hudlaa guriigeed huivaldaad bga uchir ha;akh ni zuv. buurunhiiluud oligtoi yum yarij chadsakhgui ban lee sh dee tiim l shudarga yum bol?
2014-04-30
айгаа юу авлигачид аа.:
хуулийг урвуулж гуйвуулж хэрэглэн хагартлаа баяжсан цагдаагийн муусайн авлигач хурандаа нар тэмүүжингийн шинэчлэлээс үхтлээ айж амь тэмцэж байх шив дээ.
2014-04-30
му-ын иргэн:
монгол “цагдаагийн вант улс” болсон гэдэг үнэн байна... өнөөдөр хууль зүйн сайдаа хэн ч биш болгож чадаж байгаа цагдаагийн хэдэн хурандаад маргааш 76 гишүүн юу юм бэ?... ийм учраас ард иргэдэд цагдаа хүчээ гайхуулдаг юм байна

irgen:
horongolog hurandaa nar yu ch hiij medne dee. temuujin ta nariig ajliig chini l hiilgeh baihdaa. udirdlagiinhaa ugend orood urdahaa l hii. huuchnii hun shantaajildag arga baril systemee odoo irhio orhi.

сэтгэгдэл:
хуучин тогтолцоо нуран унахын омно их тоос шороо босгож байна их муухай унэр гаргаж байна цагдаагийн дарга нар сурсан зангаараа зохиомол хэрэг гаргаж сайдаа гутгэж байна тэд сайдаа чагнаж мордож гутгэж чадаж байгаа юм чинь жирийн иргэдийг амархан золиослодог байхаа тийм учраас иргэд тэмуужинг дэмжээд байгаа юм
2014-04-30
103.26.194.4-т :
хэн чамайг цагдаа бол гэсэн юм бэ ингэхэд. угаасаа л хэцүү ,эрсдэл их гэдгийг мэдээд очсон байх ёстой биз дээ. харин нэг хэсэг нь хүн дарамталж мөнгө олох гэсэн ихэнх нь байгаа байх
2014-04-30
зочин:
бодитой үндэслэлтэй юм бичээ чи. монголын цагдаа хууль бус үйлдэл хийсэн хэнийг ч шалгана. бүгд хуулийн өмнө тэгш эрхтэй. хурандаа нарын засаглал гэж юу юм бэ. би лав сонсоо ч үгүй юм байна. сэтгүүл ч та өөрөө мэддээг юм уу.
2014-04-30
bold:
cagdaagiin huljsun hurandaa nar bn, ganbold, siilee ganbat..... geh met cag ni udahgui.....
2014-04-30
......:
наад хар тамхичин завхай мурийтай тоглогч архичин тэнэг тэмуужин сайдаа юунд нь хамгаалаад байгаа юм бэ. эсвэл залуу уеээ ийм байх естой гэж улгэр жишээ гаргаад байгаа юм уу.
2014-04-30
unen ug:
mal gehed chamd goyodoh yum baina *nii har yalaa mini ee....yadarsan heden tsagdaagaar ard tumneer temuujin togloj duuslaa bidnees emneleg bulaaj tsagdaa nariig bool bolgoj bna zahiin 1 arhichin abgai tsagdaagiin uuduus nulimj salaabch uguh ued bid tsagdaa duugai l harj bna said chi ta nariig y=uilchilgeenii ajilchid gesen gej tsagdaa ruu dairch bna temuujin ut mini 1 udur tsagdaa hiigeed uzdee

b.boldod:
buunii nohoi tsarailahaa boli temuujin tiim l ariun yum bol alban tu*laa tudgelzuleed shalguulaach chadahgui shdee ...temuujind dolignoloo geed chamd yu ashigtai bna ............mal aa

энэ нийтлэлийг бичсэг б.болд гэн үү чи тег ын дэд дарга, эрдэнэ гэдэг хүний ярилцлагыг уншсан уу, сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулагүй гэдгийг үнэнээр нь хэлснийхээ төлөө ажлаасаа халагдсан байна шүү дээ, үнэнийг үнэнээр нь өгүүлээч малаа

бодитоор сайн бичиж дээ залуу хунээажиллаж байгаа хунээ тер нь еренхийлегч нь хайрлахгуй байна даа
2014-04-30