Лицензийг цөөлөхийн тулд журамд өөрчлөлт оруулна
Шинэчлэлийн Засгийн газраас бизнесийн орчинд хийж буй шинэтгэлийн хүрээнд төрийн байгууллагуудаас олгодог зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлж, шат дамжлагыг нь хялбарчлахаар хоёр түвшний ажлын хэсэг байгуулагдсан билээ. Тэгвэл өнөөдөр ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Энхтуяагаар ахлуулсан анализын баг дүнгийн хурлаа хийж, санал дүгнэлтээ нэгтгэлээ. Тус багийнхан төрийн 54 байгууллагуудаас олгож байгаа нийт 914 тусгай зөвшөөрөл, лицензэд нэг бүрчлэн анализ шинжилгээ хийгээд 436-г хэвээр үлдээж, 478-г нь хүчингүй болгох нь зүйтэй гэж үзжээ. Хуулийн үндэслэлтэй, тухайн салбарын бизнес эрхлэлтэд ээлтэй эсэх, төрийн бодлого зорилгод нийцсэн, хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалж байгаа эсэх гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтээр зөвшөөрөл, лиценз бүрийг дүгнэсэн байна.
бөы
Зөвшөөрөл, лицензийг цөөлж, шат дамжлагыг нь хялбарчлахын тулд дараагийн ээлжинд одоо мөрдөж байгаа 59 хууль, 45 журамд өөрчлөлт оруулах буюу хүчингүй болгох шаардлагатай. Мөн “Зөвшөөрлийн тухай” шинэ хууль гарган энэ төрлийн үйл ажиллагааг нэг шүхэр дор оруулж цэгцлэхийг зорьж байна. Одоогоор шинэ хуулийн үзэл баримтлалыг боловсруулж дуусаад байгаа аж.
й
Энэ санал дүгнэлтийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан УИХ-ын ажлын хэсэгт танилцуулж, улмаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм. Ингэснээр эхний ээлжинд зөвшөөрөл лицензүүдтэй холбоотой холбогдох хуулийн зүйл заалтуудад өөрчлөлт орох ба үүний дараагаар Тусгай зөвшөөрлийн тухай шинэ хууль батлан гаргана. Шинэ хууль батлагдснаар хэн нэгэн эрх мэдэлтэй этгээд дур мэдэн зөвшөөрөл лиценз шинээр бий болгодог явдал тасалбар болох юм байна.
ый
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ