Л.Эрдэнэчимэг: Хууль бус архины худалдаа маш их байна

img

“Согтууруулах ундааны хяналтын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хүрээнд эмнэлгийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордон дахь Иргэний танхимд боллоо.

z

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэхдээ “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр Ажлын хэсэг гараад ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Ажлын хэсгээс нэлээд олон хэлэлцүүлэг хийсэн. 2003 онд Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль батлагдан гарснаас хойш 11 жил өнгөрсөн ч архидалт огт буураагүй. Иргэдээс архины тухай хуулийг чангатгаж өгөөч, архидалт газар авлаа, архидалтаас болж гэмт хэрэг үүсч байна, архи борлуулдаг цэгийн тоо дэндүү олон байна гэсэн шүүмжлэлийг байнга тавьдаг. Үнэхээр хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, сургууль огт хүрэлцэхгүй байхад архи борлуулдаг цэгүүд олон байна.

s

Хууль бус архины худалдаа маш их байна. Иймд үүнийг цэгцэлж өгөөч гэсэн иргэд, сонгогчдын хүсэлтийн дагуу зайлшгүй хийх ёстой ажлын нэг гэж ойлгож байгаа. Тийм ч учраас Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийнхээ хугацаанд энэ хуулийг гаргах ёстой гэсэн зорилт тавин ажиллаж байна. Бодит амьдралд хэрэгжихүйц хууль гаргахын тулд ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа болон ашиг сонирхолд нь нийцэж байгаа бүх хүмүүсийн дуу хоолойг сонсож авахыг нь авч хаяхыг нь хаяж хуулийн төсөлд тусган ажиллах ёстой. Иймээс хуулийг хэрэгжүүлэхэд бодит амьдрал дээр юу нь болж, юу нь болохгүй байгаа талаар нийслэлийн дүүрэг, хороод, цагдаагийн албан хаагчдын дунд хэлэлцүүлэг явуулж нэлээдгүй саналуудыг аваад байна. Мөн хамгийн их эрх ашиг нь хөндөгддөг найман нэрийн барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.

s

Зарим иргэдийн дунд хүний эрх зөрчсөн асуудал ярьж байна, хуурай хууль гаргах гэлээ гэсэн шүүмжлэл яригддаг. Энэ бол хуурай хууль биш харин тодорхой хязгаарлалтуудыг хийж өгч байгаа. Энэ хуулийн гол зөвлөхөөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ажилласан. Энэ удаагийн хэлэлцүүлэгт эрүүл мэнд, наркологийн чиглэлээр хуулийн төсөлд ямар асуудлыг тусгах нь оновчтой талаар санал бодлоо солилцох зорилготой ” гэлээ.

s

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 95 аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа үйлдвэрлэж байгаа аж. 2013 онд хийгдсэн судалгаагаар спирт 1925 литр, архи, дарс 24774 литр, шар айраг 64 сая литр үйлдвэрлэсэн бол 36 сая литр архи импортолж, экспортод 154926 литр архи гаргасан үзүүлэлттэй байна. Түүнчлэн дотоодод үйлдвэрлсэн болон импортолсон архины хэмжээг харьцуулж үзэхэд өндөр тоо гардаг бөгөөд энэ нь ДЭМБ- аас гаргасан зөвлөмжтэй харьцуулахад маш өндөр дүн гарч байгаа нь анхаарал татаж байгааг ХЗЯ-ны Хууль эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын мэргэжилтэн Ч.Бат-Эрдэнэ танилцуулгадаа дурдьдсан юм. Мөн архины худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн гэлээ. Өнөөдөр улсын хэмжээнд 7823 дэлгүүр согтууруулах ундаа борлуулж, 2880 байгууллага согтууруулах ундаагаар үйлчлэх үйлчилгээ явуулдаг гэсэн статистик гарчээ. Нийт гэмт хэргийн 25.2 хувь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гарч, захиргааны зөрчил 7.5 хувьтай байгаа гэв.

sa

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулинд 1994, 2000, 2003 онд өөрчлөлт оруулж, 2003-2011 онд үндэсний хөтөлбөрүүд хэрэгжсэн ч архидалт буурахгүй байгаа. Иймд шинэ стратеги боловсруулж архидалттай тэмцэх шаардлагатай болсон. 90 оноос манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээр архидалт ихэссэн гэдэг ч өнөөдөр өсвөр үеийн насанд хүрээгүй хүүхдүүд архи амсах, хэрэглэж байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Архинаас хордох тохиолдол жилээс жилд нэмэгдэж залуу насандаа архины хордлогоор нас барах тохиолдол ихэсч байна. Архидан согтуурах нь өөрөө өвчин. Маш удаан эмчилгээ авдаг. Эрүүлжүүлэгдсэн гэж ярих бус архины хордлогыг эмчлэх, хордлогоос гаргах гэж томьёолох нь зүйтэй гэдгийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Б.Бямбатогтох хэллээ.

s

Хэлэлцүүлэгт Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн наркологи, сэтгэцийн эмч нар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хордлогын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Наркологийн төвийн эмч, мэргэжилтнүүд оролцож санал солилцсон бөгөөд зарим оновчтой саналуудыг хуулийн төсөлд тусгахаар боллоо.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
za huuli gargaad buh um boldog bol saihanl bn. hereggui iim um sanaachilj baihaar ediin zasgaa saijruulah um hiisen ni deer. irged uursduu uhamsarlaad tsag ni bolohoor uuhaa baina daa. uuruu bas arhi am*ggui um uu. importiin arhiig husaj ugch baigaa daa!!!!!!!!!!!!!!!
2014-05-01
zochin:
2 hun uudag bsan bol 4 hun niilj bna daa...
2014-05-01
zochin:
unen ni nemegdehees oor yu ch bolohgui dee
2014-05-01
1227:
arhinaas oor yum medeh uu chi ooroo arhini yildvertei bizdee
2014-05-01
20 сая:
тамхины далд наймаа газар авч тамхины нэр хүнд урьд хожид байгаагүйгээр өслөө уих-ын тамхичин гишүүд эсэргүүцлээ цөөхүүлээ ч гэсэн илэрхийлсэн одоо архины хууль гаргавал 76 гишүүн бараг бүгд эсэргүүцэх юм биш биз ард ирнэдэд зориулсан хууль гаргахаасаа өмнө энэ хууль дээр хяналт тавих хуулийн бүх байгууллагын ажилтнуудаа архичин тамхичдаас чөлөөлж цэвэрлэх хэрэгтэй архи тамхи хэрэглэдэг хуулийн ажилчдаар хууль хэрэгжүүлнэ гэдэг ч онигоо байх даа аль эсвэл хууль хэрэгжүүлэх нь сонин биш хууль гаргаж 20сая төгрөг хувааж авах нь сонин юм болов уу хэрэгждэггүй хор уршиг ард иргэдийн тархийг угаадаг хэрэгжүүлэх арга нь битүү хууль санаачилах хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу хэ хэ
2014-05-01
эрдэнэчимэгт амжилт хүсье!:
тамхины хяналтын хууль маш амжилттай хэрэгжиж байгаа шүү! . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . хуульгүй үед хорт утааны баг өмсөхөөр хаа сайгүй тамхины утаатай үнэхээр хэцүү байсан. одоо харин айхгүй ч аягүй гэгчээр хогийн савны ойр орчимд бөөгнөрч зогсоод татдаг болсон байна лээ
2014-05-01
emiin huuli bus hudaldaa ch ih bgaa:
emiin huuli bus hudaldaa ch ih bgaa
2014-05-01
oogii:
unen shuu bayn zurh duurgiin emnelegiin ard l gehed 4 arhi zardag delguur b,a uuniig tsegtselj uguuch
2014-05-01
zochin:
arxini business xiideg ezdiig uls toriin songuulid oroltsuulax erxiig ni tas xorix xuuli gargax xeregtei. ingexgui bol arxidalt zogsoxgui.
2014-05-01
novsh :
yag amidral deer bol ene avgai yu ch medehgui archaagui novsh shd uneheer iim novshnuud tor joloodohoor yaj uls oron hogjih yum bee ene neg avgai engiin amarhanaar ni arhi tamhi yarij showdasaar bgd taarna oor medeh yum yu ch bhgu jiriin amidral deer bargiin hun tooj yum yariltsaj uzel bodloo soliltsohoorgui mal.hun ooroosoo ichidgui ni uneheer saihan yum daa
2014-05-01
eyyueryr:
xuuli chin garval bur ix bolno doo
2014-04-30
zochii:
yneheer архидалтаас болж гэмт иx хэрэг үүсч байна
2014-04-30
mmmmmmm:
ingej lobbydah ym bol ch boljiin shu yu gny ch buruu ghew
2014-04-30