Улаанбаатарт 9 хэм дулаан
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн баруун, говийн нутгийн зүүн хэсгээр, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн өмнө, говийн нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4-9 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
Улаанбаатарт үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ