Өнөөдөр бич өдөр
Өнөөлөр аргын тооллын тавдугаар сарын нэгэн. Бархасвадь гариг. Билгийн тооллын шинийн хоёр. Таван шар мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн наран 05.51 цагт мандаж 20.09 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, бөө удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ