Чуулганаар "Давхар дээл"-ийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/, “Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ