Сангийн яамны нээлттэй өдөрлөгөөр татварын зөвлөгөө өгнө

img

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, үйл ажиллагааг мэдээлэх зорилгоор энэ долоо хоногийн ням гаригт Чингисийн талбайд иргэдэд зориулсан мэдээлэл сурталчилгааны өдөрлөгийг Сангийн яамнаас зохион байгуулахаар болжээ.

Нээлттэй өдөрлөгт Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн банк, Сангийн яаманд хэрэгжиж буй олон улсын төслийн нэгжүүд, Монголын даатгагчдын холбоо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт тус тус оролцох юм байна.

 

Нээлттэй өдөрлөгийн үеэр цахим татварын системийн талаар танилцуулан, татварын зөвлөгөө өгч, автомашины татвар хураах, даатгал хийх үйлчилгээ үзүүлэх аж. Мөн энэ үеэр гаалийн газар, хороодтой сүлжээгээр холбогдохоос гадна гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон ховор үнэт эдлэлийн үзэсгэлэн гаргахын зэрэгцээ мансууруулах бодисын тестерүүд, нефтийн бүтээгдэхүүний актон тодорхойлогч багажийг хэрхэн ашигладаг талаар иргэдэд танилцуулж, сургуультай нохойн үзүүлбэр үзүүлэх юм байна.

Түүнчлэн өдөрлөгийн үеэр сагсан бөмбөг, шатар, дартсын тэмцээн болон гар зургийн уралдаан зохион байгуулж, жижиг дунд үйлдвэрийн хийсэн бүтээлийн үзэсгэлэн яармаг худалдаа зохион байгуулахаар болжээ.

,

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ