Чуулганы хуралдаан эхэллээ

img

УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан 42 гишүүний буюу 55 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхээс Эдийн засгийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлэн хийх юм байна. Дараагаар нь Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай хуулийн төсөл, мөн Амгалан ДЦС-ийг татвараас чөлөөлөх тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийхээр баталлаа. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг татан авахаар болсоноо мэдэгдлээ.

Н.Энх 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ