“Sewol” онгоцны зорчигчдыг хайх ажиллагааг зогсоов
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны тушаалаар өчигдрөөс эхэлж тус улсын явган цэргийн арми Солонгосын хойгт цэргийн сургуулилт хийж эхэлсэн юм.
Цэргийн сургуулилтын улмаас Өмнөд Солонгосын Засгийн газраас мэдэгдэл гаргаж, өнгөрсөн сарын 18-ны өдөр Жиндо аралын ойролцоо осолдсон “Sewol” хөлөг онгоцтой хамт живсэн зорчигчдыг хайх ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ.
Энэ мэдэгдлийн дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ, Хойд Солонгосын арми цэргийн сургуулилт хийсэн явдлыг санаатайгаар өдөөн турхирсан явдал гэж мэдэгдээд, “Цөмийн туршилт болон, пуужин туршсан тохиолдолд хариу гал нээх болно” гэжээ.
Аврагч нар хөлөг онгоцтой хамт живсэн 302 зорчигчийн 204 хүний цогцосыг гаргаж авсан бол өнөөг хүртэл сураггүй байгаа 89 хүнийг хайсаар байгаа юм.
Засгийн газраас гаргасан дээрх мэдэгдлийн улмаас Өмнөд Солонгосын арми дайны бэлэн байдалд шилжээд буй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ